КОНГО УЛСАД УЛААН БУРХАН ӨВЧНИЙ ТАХАЛ ДЭГДЭЭД БАЙНА

Н.Мижидмаа
2019/06/14

Бүгд найрамдах Ардчилсан Конго улсын Эрүүл мэндийн яамнаас тус улсад улаан бурхан өвчний тахал дэгдээд байгааг албан ёсоор зарласан тухай “ВВС Africa” мэдээлж байна.

Одоогийн байдлаар Ардчилсан Конго улсын 26 мужийн 23-ынх нь хот суурин төдийгүй хөдөө орон нутагт улаан бурхан дэгдээд байгаа аж. Он гарснаас хойш энэ өвчнөөр өвдсөн 87 мянган тохиолдол албан ёсоор бүртэгджээ.

Улаан бурхан нь туйлын халдвартай ч зөв вакцин хэрэглэсэн нөхцөлд урьдчилсан сэргийлэх боломжтой байдаг. Гэвч Ардчилсан Конгод дэд бүтэц хөгжөөгүй, эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг бүрэн хангаж чаддаггүй, нийтийн эрүүл мэндийг хамгаалах систем хөгжөөгүйн улмаас вакцинжуулалт хангалттай явагдалгүй удаа дараалан тахал дэгдэж байжээ.

Он гарснаас хойш Конго улсын 1500 гаруй хүн улаан бурханаас нас барснаас дийлэнх нь 5 хүртэлх насны хүүхдүүд байсан. Үүнтэй холбоотойгоор “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас гаргасан мэдэгдэлд улаан бурханы энэ удаагийн тахал нь 2011-2012 оны хүчтэй дэгдэлтийн хэмжээний олон хүний аминд хүрч магадгүй байгааг анхааруулсан байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18