Р.ЭРДОГАН: ТУРК УЛС С-400-Г ХЭДИЙН ХУДАЛДАЖ АВСАН

Н.Мижидмаа
2019/06/14

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросоос агаарын довтолгооноос хамгаалах С-400 цогцолбор худалдан авч байгаатай холбоотой элдэв яриаг эцэслэж байгаагаа мэдэгдлээ гэж “NTV” суваг дамжуулжээ. Эрдоган нь Анкара хотноо үг хэлэхдээ “Би Турк улс нь С-400-г худалдан авах гэж байна гэж хэлээгүй. Турк хэдийн худалдаад авчихсан гэж хэлье, энэ бол нэгэнт хийгдсэн наймаа” гэж мэдэгдсэн байна. Мөн аюулгүй байдлаа хангахын төлөө зэвсэглэл худалдаж авахдаа хэнээс ч зөвшөөрөл гуйхгүй гэжээ.

Оросууд долоодугаар сараас С-400-г Турк нийлүүлж эхэлнэ. Ингээд зогсохгүй Орос нь Турктэй хамтарч С-400-г үйлдвэрлэж эхлэх юм байна. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээ нь ийм нөхцөлтэй аж.Уг нь АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах “Пэтриот” систем худалдан авах, цаашид өөрийн нутаг дээрээ үйлдвэрлэх зөвшөөрөл авахаар олон жил ээрсэн ч амжилтад хүрээгүй тул ийнхүү оросуудаас авсан аж.

АНУ нь Туркийн энэхүү алхамд ихэд уурласан бөгөөд С-400 –г худалдан авахаас нэн даруй татгалзахыг удааа дараалан шаардсан ч амжилтад хүрээгүй тул тавдахь үеийн F-35 сөнөөгч онгоо нийлүүлэхээ зогсоосон юм. Туркт нийлүүлэх онгоцуудыг Польшд худалдахаар болсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18