УКРАЙНЫ НИЙСЛЭЛИЙН БИЧВЭРИЙГ ӨӨРЧИЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/06/14

АНУ-ын Газарзүйн нэршлийн зөвлөл нь Украйны хүсэлтийн дагуу олон улсын өгөгдлийн сан дахь тус улсын нийслэлийн бичвэрийг өөрчилсөн байна. Ингэснээр Украйны нийслэл Киевийн нэрийг олон улсын санд латинаар “Kiev” гэж оросоос галиглан бичдэг байснаа больж украйн дуудлага “Кыев”-д тохируулан“Kyiv” гэж бичиж байхаар болов.

АНУ-д хүлээн зөвшөөрөгдсөн нэршлийг бусад улсын байгууллагууд дагадаг тул энэ сарын 17-ноос эхлэн дэлхий даяар Украйны нийслэлийг газрыг зураг болон бусад бичиг баримт дээр “Kyiv” гэж бичдэг болно.

Украйн нь Майдан хувьсгалын дараанаас Оростой холбоотой юм болгоноос татгалзан өөрчилж үндэснийхээ хэв маягт оруулахад онцгой анхаарах болсон. Тухайлбал, “-ой” гэсэн төсгөлтэй орос овгуудын төгсгөлийг “-ий” гэж украйн маягаар заавал өөрчлөн бичиж байхаар болсон. Ингээд зогсохгүй газар зүйн нэршил зэргийг бичихдээ галиглалгүйгээрзаавал украйн хэл зүйд тохируулан өөрчилж бичиж байх заалт гаргаад, зөрчих болгонд өндөр торгууль ногдуулж байхаар болжээ.

Ер нь, Украйн гэлтгүй хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсууд түүний дотор Балтын тэнгис орчмын Латви, Литва, Эстони зэрэг улсуудад  орос нэр, нэршлийг хориглох, өөрчлөх хатуу бодлого баримталдаг. Тухайлбал, Латвид бүх л орос овгуудыг латви маягаар өөрчлөн “с” төсгөлтэй бичих ёстой болгосон. Ингэснээр Иванов гэсэн овогтой хүмүүс Ивановс болсон, Шишкин /оросоор самаржав/ гэсэн овогтой хүмүүс Siskins /Сиськин буюу оросын хар ярианы мээмжав/ болж өөрчлөгдсөн. Ингэснээр тус улсад амьдардаг сая орчим орос үндэстэн хүмүүсийн нэр овгийн бичвэрт өөрчлөлт гарчээ.

Литвад мөн адил орос нэр овгийг өөрчлөд зогссонгүй польш үндэстэн хүмүүсийг нэр, овгоо бичихдээ “W” үсэг хэрэглэхийг хориглосон. Шалтгаан нь Литв цагаан толгойд “W” үсэг байхгүй.

Эстонид зарим орос овгийг эстон хэлний бичвэр эсвэл дуудлага, ерөнхий утганд үл нийцсэн гэж хориглосон бөгөөд нөхөрт гарвал тусгай зөвшөөрөл авалгүйгээр овгоо орос болгон өөрчлөхийг хориглосон байдаг аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18