ПОЛЬШ F-35 СӨНӨӨГЧ БӨМБӨГДӨГЧ ХУДАЛДАЖ АВАХААР БОЛОВ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нь F-35 Польшд тавдахь үеийн сөнөөгч бөмбөгдөгч онгоц худалдах шийдвэр гаргасан тухай “Reuters” агентлаг мэдээлэв.

Дональд Трамп нь өөрийн Захиргаанд болсон нэгэн арга хэмжээний үеэр “Польш F-35 онгоц худалдан авах гэж байгааг бид тэмдэглэж байна” гэж ам алдсанаас үүдэн ийм дүгнэлт хийжээ. Польш нь бүр Зөвлөлтийн үед үйлдвэрлэгдсэн хуучин онгоцуудаа сольж, Америкийн хамгийн сүүлийн үеийн F-35 онгоц 32 ширхэгийг худалдан авах хүсэлтээ Цагаан ордонд гаргаад байсан юм.

Тавдахь үеийн сөнөөгч бөмбөгдөгч F-35 онгоцыг зохион бүтээх, сайжруулах төсөл нь одоо хүртэл үргэлжилж байгаа бөгөөд түүнд 1 их наяд орчим ам.доллар зарцуулаад байгаа юм. Гурван хувилбараар үйлдвэрлэгдэж байгаа энэ онгоцын хамгийн хямд F-35А нь 89,2 сая долларын үнэтэй. F-35 сөнөөгч бөмбөгдөгч онгоцыг Их Британии, Австрали, Турк, Итали, Канад, Норвег, Нидерланд, Дани, Израиль, Япон, Өмнөд Солонгос улсууд худалдан авах гэрээ байгуулсан, эхнээсээ зарим орнуудад очоод байгаа юм. Гэвч Туркийг Оросын С-400 агаарын довтолгооноос хамгаалах цогцолбор худалдан авч байгаа тул F-35 онгоц нийлүүлэхгүй болоод байсан юм. Туркийн авах ёстой байсан онгоцуудыг ийнхүү Польшд нийлүүлэхээр болж байгаа бололтой.

Гэвч энэ наймааны тухай албан ёсны мэдэгдэл хийгдээгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр