АНУ-ЫГ ДАЙСАГНАСАН ЯРИАГАА ЗОГСООХЫГ УРИАЛАВ

Н.Мижидмаа
2019/06/12

Ким Жон Ун ба Дональд Трампын уулзалтын нэг жилийн ойгоор Хойд Солонгоын мэдээллийн төв агентлаг нь АНУ-д хандан дайсарсан яриагаа зогсоохыг уриалжээ.

Тус уриалгад АНУ-ын дайсарсан ярианаасаа татгалзахгүй бол “хэлэлцээний явцад хүрсэн бүх тохиролцоо нь тэдгээрийг буулгасан цаасны үнэд ч хүрэхгүй” гэж анхааруулсан байна. Мөн “БНАСАУ нь тусгаар тогтнолыг эрхэмлэдэг тул АНУ-ын өрөөсгөл, дээрэнгүй бодлого нь энд хэзээ ч амжилт олохгүй” гэжээ.

Зургаадугаар сарын 4-нд Хойд Солонгосын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл хийж, Вашингтоны зүгээс хэтэдсэн даралт шахалт үзүүлж байгаагийн улмаас Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээнээс гарах болсоноо мэдэгдсэн юм. АНУ-ын тавьж байгаа шардлагуудыг Умард Солонгос нь “нөгөө талаа үг дуугүй бууж өгөхийг шаардсан хэрэг” гэж нэрлэсэн.

Хэлэлцээ ийнхүү бүтэлгүйтсэн ч АНУ нь Хойд Солонгост үзүүлэх дарамтаа улам нэмэгдүүлэхээр шийдсэн бололтой. Тухайлбал, АНУ-ын Төрийн департаментаас хэрэгжүүлдэг урамшуулалын хөтөлбөрт БНАСАУ-ыг мөнгө угаах, кибер гэмт хэрэгт оролцох, үй олноор хөнөөх зэвсэг тараах зэрэг ажилд оролцож байгаа талаарх баттай мэдээлэл өгвөл 5 сая ам.долларын шагнал өгнө гэсэн шинэ заалт орж иржээ. Ингэхдээ Хойд Солонгосын хийж байгаа нүүрс, газрын тос ба газрын тос боловсруулалтын бүтээгдэхүүний наймаа, хилийн чанадад ажиллаж улсынхаа Засгийн газарт ихээхэн мөнгө өгдөг хилийн чанад дахь ажилчид, тус улс руу хийгдэж байгаа тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний импортын тухай мэдээллийг түлхүү сонирхоно гэжээ.

Энэ зуур Хойд Солонгосыг тойрсон бас нэгэн дуулиан тархаад байна. 2017 онд Майлазид алагдсан Ким Жон Уны ах Ким Жон Намыг Америкийн ТТГ-ын мэдээлэгч байсан гэж “The Wall Street Journal” гэж мэдээллээ.

Тус сонины мэдээлж буйгаар Ким Жон Нам нь Тагнуулын төв газрын мэдээлэгчтэйгээр уулзахаар Малайз руу нүүж очсон байж. Гэхдээ АНУ-ын Засгийн газарт алба хашдаг байсан цөөнгүй хүн Ким Жон Намыг удаан хугацаагаар Хойд Солонгосоос гадуур амьдарсан, Пеньянд ямар ч эрх мэдэлгүй хүн байсан тул улсынхаа дотоод байдлын талаарх ямар нэг чухал мэдээлэл өгч чадахгүй байсан гээд  түүнийг Хятад гэх мэт бусад орны тусгай албаныхантай ч холбоотой байсан гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18