2006 ОНООС ХОЙШ АМЕРИКИЙН 16 МЯНГА ГАРУЙ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧ АМИА АЛДЖЭЭ

Н.Мижидмаа
2019/06/12

АНУ-ын Конгрессийн судалгааны албанаас “Үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагчдын амиа алдахтай холбоотой асуудлын сүүлийн үеийн хандлагууд” нэртэй судалгаа гаргажээ.

Тус судалгаанд өгүүлснээр Афганистанд том хэмжээний цэргийн ажиллагас эхлүүлснээс зургаа, Ирак руу дайрснаас гурван жилийн дараанаас буюу 2006 оноос хойш Америкийн цэргийн 16552 цэргийн албан хаагч зэвсэгт хүчинд алба хаах явцад амиа алдсан байна.

Эдгээр цэргийн албан хаагчдын 73 хувь нь дайн, байлдааны ажиллагаатй холбоогүй нөхцөлд амиа алдсан.

27 хувь нь байлдааны ажиллагааны үеэр, гол төлөв Ирак, Афганистаны нутаг дээр идэвхтэй байлдааны ажиллагаа явуулах үеэр амиа алдсан. Энэ бол 4536 хүн гэсэн үг. Америкийн цэргийн албан хаагчид дэлхийн 25 улсад болон далай тэнгист байлдааны ажиллагаанд оролцсон тул ийнхүү гол төлөв гэж дээр нэр гарсан хоёр улсыг онцолжээ.

Цэргийн албан хаагчдын аминд хамгийн олон хүрсэн зэвсэг нь гар аргаар үйлдсэн тэсрэх төхөөрөмж бөгөөд нийт үхлийн 45 хувь түүнээс болжээ. Харин нас баралтын 3,1 хувь буюу 510 нь амиа егүүтгэсэн шалтгаантай байж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18