ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Н.Мижидмаа
2019/06/12

09.00 цагт ХААИС-д тус сургуулийн Мал аж ахуй, биотехнолгийн сургууль, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн "Мөөгний судалгаа" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Утас: 99287297

09.00 цагт “Новотел” зочид буудалд “Аж үйлдвэрийн IV хувьсгал: Хөгжиж буй орнуудад тулгамдаж буй асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 99002019

10.00 цагт Цөмийн энергийн комиссын ажлын албаны байранд "Цөмийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгож хүний нөөцийг бэлтгэх нь" уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас: 96669129

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хариуцлагатай харилцагч- Хариуцлагатай банк" аяны нээлт болно.

11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 5 сарын статистик мэдээллийг танилцуулна. Утас: 51263152

11.00 цагт МҮЭХ-нд “Татвар зувчуулалт-Олборлох салбарын татварын шинэчлэл” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 88007709

11.00 цагт Австрали улсын Элчин сайдын яамны гадна талбайд Н.Анхбаярыг Монгол Улсаас Австралид суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, хүсэлт хүргүүлнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Налайх дүүрэгт байрлах "Эрдэнийн хөгжил" компанийн уурхайд болсон осолд өртөж, амь эрсэдсэн гурван иргэний ар гэр, өмгөөлчийн хамт мэдээлэл хийнэ.

11.40 цагт Монголын хүүхдийн ордонд “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) байгууллагын 8000 гаруй хүүхдийн дунд хэрэгжүүлсэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” төслийн мэдээлэл цуглуулах ажлын хаалт болно. Утас: 96099236

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Сэргэлэн интернэйшнл экспедишн” төрийн бус байгууллагаас Хүн хэл бичиг судлалын II төслийн хүрээнд Гол тээхэний бичээсийг бүрэн тайлсан талаар мэдээлнэ.

12.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд “World Ballet Grand Prix-2019” мэргэжлийн баллетчидын тэмцээнээс алтан медаль хүртсэн М.Тэлмэн эх орондоо ирнэ. Утас: 96011010

13.00 цагт “Корпорейт Конвэншн Центр”-т дэлхийд алдартай Gucci, H&M, UNIQLO брэндийн төлөөлөгч нар Монгол Улсаас ноолуур авах, дэлхийн зах зээлд гаргах боломжийн талаар мэдээлнэ. Утас:99119317

13.30 цагт ХХААХҮЯ-ны гадна талбайд Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах шаардлага хүргүүлнэ. Утас: 88117157, 99191388

16.00 цагт УДБЭТ-т Соёл урлагийн үндэсний зөвлөл хуралдана.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн сонсгол болно.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18