АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АГААР БОХИРДУУЛАГЧ БОДИСЫН ХЭМЖЭЭ ЭНГИЙН ӨДРИЙНХӨӨС 4-20 ДАХИН БАГА БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/10

Нийслэлд “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд зам хаасан цэгүүдэд агаарын бохирдлын хэмжээг тогтоож, тээврийн хэрэгсэл зорчдог энгийн өдрүүдтэй харьцуулсан  хэмжилтийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас хийсэн байна.

ТЭГВЭЛ “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” ХИЙСЭН ХЭМЖИЛТЭЭС ХАРАХАД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ГОЛЧЛОН ЯЛГАРДАГ АЗОТЫН ДАВХАР ИСЛИЙН (NO2)  ХЭМЖЭЭ АВТОМАШИНГҮЙ ӨДӨР ЭНГИЙН ӨДРИЙНХӨӨС 4-7 ДАХИН БАГА БАЙВ. ХАРИН ХҮХРИЙН ДАВХАР ИСЛИЙН (SO2) ХЭМЖЭЭ ЭНГИЙН ӨДРИЙНХӨӨС 4-20 ДАХИН БАГА БАЙВ.

  • Азотын давхар исэл нь түлшний өндөр температурт шатах үед үүсдэг ба автотээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг эх үүсвэрээс ялгардаг.
  • Хүхэрлэг хий нь нүүрс, газрын тос зэрэг түлшний шаталтын дүнд үүсдэг агаар бохирдуулагч бодис юм.

Нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарах бохирдол эзэлдэг.CLICK TO TWEETНийслэлд 1200 орчим автобус өдөр тутам үйлчилгээнд гардгаас 80 гаруй хувь нь 2021 он гэхэд ашиглах боломжгүй болно.CLICK TO TWEET

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2018 онд хийсэн үйл ажиллагааны нэг болох тээврийн хэрэгслээс ялгарах агаар бохирдуулагч бодисын  ялгарлыг бууруулах ажлын хүрээнд Японы Жайка байгууллагын тусламжаар 24 дизель хөдөлгүүрт автобусанд DPF утааны тортог шүүгч төхөөрөмж суурилуулсан байна. Энэ шүүгч нь яндангаас гарах тортгийг 90 хувь хүртэл бууруулдаг нь судалгаагаар батлагдсан.

2019 онд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос нийслэлийн нийтийн тээврийн насжилт багатай 100 автобусанд утааны тортог шүүгч DPF шүүлтүүр суурилуулах ажил төлөвлөж эхлээд явж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18