Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VII хуралдаанаар Аймгийн Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг Ерөнхий сайд баталгаажуулсан байна. Ингэснээр аймгийн ИТХ дахин хуралдаж, дараагийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцжээ.
Тус аймгийн ИТХ-ны хуралдаанаас Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга В.Рэнцэндоржийг Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад өргөн мэдүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна