АМЕРИКИЙН ТАГНУУЛЫН ОНГОЦУУД ОРОСЫН ЭРЭГ ОРЧИМ ОЛНООР НИСЭХ БОЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/06/06

Сүүлийн өдрүүдэд Америкийн зэвсэгт хүчний тагнуулын онгоцууд Оросын хилийн орчим хэт эрчимтэй нислэг үйлдэх болсон тухай “PlaneRadar” мэдээлжээ. Улс гүрнүүдийн хооронд ноцтой хурцадмал байдал үүсэх, дайн тулаанд бэлдэх үеэр тагнуулын нислэгийг тоо огцом нэмэгддэг тул ийм байдал Оросын эрх баригчдад таалагдахгүй байгаа нь мэдээж.Оросын Хар тэнгисийн эрэг орчмын дагуу АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Lockheed ЕР-3Е Aries II” онгоц нислэг үйлдэж байна. Энэ онгоц Грекийн Крит арлаас хөөрч, Крымийн хойгийн хажуугаар Новороссийск хот руу ойртоод буцахдаа Севастополь хотын орчим ниссэн.

Мөн л Крымийн хойгийн орчимд нь АНУ-ын Цэргийн нисэх хүчний радиоэлектрон тагнуулын “Boeing RC-135V Rivet Joint” онгоц нислэг үйлдэж байна. Энэ онгоц бас л Крит арлаас хөөрсөн.

Оросын баруун хилийн орчим АНУ-ын Цэргийн нисэх хүчний стратегийн тагнуулын нисгэгчгүй онгоц “RQ-4B Global Hawk” нислэг хийж байна. Энэ онгоц Италийн Сицил арал дээрх НАТО-ийн Сигонела нисэх баазаас хөөрөөд Латви ба Эстони улсуудын нутгаас Орост ойртон Псков, Ленинград мужуудын газар нутгийг тагнаж байна.

Мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний шумбагч онгоц ангуучлагч “Boeing P-8A Poseidon” онгоц Хар тэнгисийн дээгүүр эргүүлийн нислэг үйлдэж байна.Сүүлийн үед зөвхөн АНУ гэлтгүй НАТО –ийн гишүүн орнуудын тагнуулын онгоцууд, дронууд Оросын хилийн ойролцоо нислэг үйлдэх нь эрс нэмэгдээд байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Орчуулсан: Б.Бадрал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18