КУРИЛЫН АРЛУУДЫГ ЗЭВСГИЙН ХҮЧЭЭР БУЦААХЫГ САНАЛ БОЛГОСОН УЛС ТӨРЧИЙГ ОГЦРОХЫГ УРИАЛАВ

Н.Мижидмаа
2019/06/06

Японы парламентын доод танхим нь өмнөд Курилын арлуудыг зэвсгийн хүчээр Оросоос буцаан авахыг санал болгосон улстөрч Ходаку Маруяамаг парламентын гишүүнээс сайн дураар огцрохыг уриалсан тогтоол баталжээ. Парламентын гишүүдийн дуу нэгтэй дэмжсэн энэхүү тогтоол нь заавал гүйцэтгэх албагүй тул ийнхүү сайн дураар огцрохыг уриалсан аж.

Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгээр Зөвлөлтийн мэдэлд шилжиж, ЗХУ-ын задран унасны дараа Оросынх болсон Өмнөд Курилын арлуудыг Япон нь өөрийн газар нутгийн нэг хэсэг үздэг, эргүүлж өгөхийг ч хүчтэй шаарддаг. Орос нь эдгээр арлыг Японд эргүүлэн өгөх нь Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд баталсан олон улсын бүх гэрээ, тохиролцоонд үл нийцсэн, зөрчин үгүйсгэсэн хэрэг болно гээд хүлээж авахаас татгалздаг. Үүнээс болоод Япон ба ОХУ-ын хооронд дайн дууссаны дараах энхийн гэрээг одоо хүртэл байгуулаагүй байгаа юм.

Ходаку Маруяама нь япон жуулчдын бүрэлдэхүүнд багтан маргаантай арлуулаад зочилохдоо архин ууж согтож, арлуудыг зэвсгийн хүчээр эргүүлэн авах тухай яриа өрнүүлсэн байна. Ингэснээр оросуудын дургүйцлийг төрүүлээд зогсохгүй парламентын гишүүний хувьд олон улсын маргааныг зэвсэг хэрэглэн шийдэхээс татгалзах тухай Япон үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэрэг болсон юм.

Хэргийн эзэн өөрийгөө үндсэн хуулийг зөрчөөгүй, цэвэр онолын хүрээнд, таамаг байдлаар зэвсгийн хүчээр эргүүлэн авах тухай яриа өрнүүлсэн гэж мэдэгдэж байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18