АЛАБАМАД ХҮЧИРХИЙЛЭГЧДИЙГ ХИМИЙН АРГААР ТАЙГАЛАХ ХУУЛЬ БАТАЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/06/06

АНУ-ын Алабама мужийн парламент тус мужид насанд хүрээгүйчүүдийн эсрэг бэлгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг химийн аргаар тайгалж байх хуулийг баталсан байна. Мужийн парламентын баталсан хуулийг амбан захирагч баталгаажуулж гарын үсэг зурснаар гурван сарын дараанаас үйлчилж эхэлнэ гэж хүлээж байна.

Шинэ хуулийн дагуу 14  хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон гэмт хэрэгтнүүдийг химийн аргаар тайгалах ажилбар хийсний дараа л хугацаанаас нь өмнө суллах боломжтой болох юм. Химийн аргаар тайгална гэдэг нь тусгай химийн бодис өгөх замаар бэлгийн дур хүсэл, түрэмгийн зан төрүүлдэг тестостерон нэртэй гормоны ялгаралтыг нь эрс багасгаж эсвэл бүр зогсоодог. Үр дүнд нь эрэгтэй хүн сексийн дур хүсэлгүй, түрэмгийн ааш авиргүй болно. Үүнээс болж энэхүү аргыг хүнлэг бус, хүний эрхийг зөрчсөн гэж шүүмжлэх нь цөөнгүй.

Энэхүү хуулийг санаачилсан Бүгд найрамдах намын Стив Хэрст “Энэ хуулийг хүнлэг бус гэж шүүмжлэх нь лавтай. Гэтэл өөрийгөө хамгаалах чадваргүй жаахан хүүхдэд бэлгийн дарамт үзүүлэхээс илүү хүнлэг бус юм гэж юу байх вэ?” гэсэн байна. АНУ-ын гурван мужид хүчирхэлэгчдийг химийн аргаар агтлах хуультай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18