АНУ-ААС ТАЙВАНД ХОЁР ТЭРБУМЫН ЗЭВСЭГ ЗАРЖ МАГАДГҮЙ

Н.Мижидмаа
2019/06/06

АНУ нь Тайваньд нийт 2 тэрбум ам.долларын зэвсэг зарахаар төлөвлөж байгаа тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Америкчууд “М1А2” танк, танк эсэргүүцэгч ба агаараас хамгаалах пуужин зарах гэж байгаа бололтой. Америкийн хуулийн дагуу гадаадад зэвсэг худалдахдаа Конгрессийн зөвшөөрөл авах ёстой байдаг. Тайваньд их хэмжээний зэвсэг зарах гэж байгаа тухайд Америкийн Батлан хамгаалах яам, Төрийн департамент нь Конгресст хэдийн мэдэгдсэн юм байна.Хятад ба Америкийн харилцаа худалдааны дайнаас болоод тааруухан байгаа тул Конгресс энэ хүсэлтийг нь ёсоор болгох магадлал их.

Энэ мэдээг БНХАУ хүчтэй эсэргүүцэн хүлээж авах нь гарцаагүй. Учир нь, манай урд хөрш Тайванийг өөрийн нутаг дэвсгэриийн салшгүй хэсэг гэж үздэг бөгөөд тусгаарлах гэсэн бүх л оролдлгыг ширүүн эсэргүүцдэг. Харин АНУ нь Тайванийг хэзээнээс л их газрын Хятадаас тусгаар улс байлгах сонирхолтой тул арлын эрх баригчдыг шаардлагатай зэвсэг, байлдааны техник хэрэгслээр ямагт хангасаар ирсэн. Хятад нь Тайванийг тусгаарлах гэсэн бүх л оролдлогод хатуу хариу өгнө гэдгээ хэдхэн өдрийн өмнө Сингапурт болж өнгөрсөн “Шангри Ла- яриа хэлэлцээр” форумын үеэр мэдэгдэж байсан. Тус хэлэлцүүлэгт оролцсон БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ нь Тайванийг тайван замаар нэгтгэх бүх л боломжийг эрэлхийлэх хэдий ч Хятадын ардын чөлөөлөх армийн хүсэл зорилго ба шийдэмгий байдлыг дутуу үнэлэх хэрэггүй гэдгийг тус арлын эрх баригчдад анхааруулсан байна.

Орчуулсан: Б.Бадрал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18