ХОРТ ХАЯГДАЛ УТААНЫ ХЭМЖЭЭ 2030 ОНД ДЭЭД ЦЭГТЭЭ ХҮРНЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/06

Австралийн Мэльбурн хотын мэргэжилтнүүд хүн төрөлхтний соёл иргэншил одоогийн байдлаараа цаашид оршин тогтнох боломжгүй болсон гэдгийг нотолсон судалгаа гаргасан тухай “The Independent” сонин мэдээлж байна.

Тус судалгаанд өгүүлснээр ашигт малтмалын түлш шатаан эрчим хүч гаргахыг буруулах дорвитой арга хэмжээ ойрын ирээдүйд авагдахгүй төлөвтэй байгаа. Иймд 2030 онд гэхэд агаар мандалд цацагдаж байгаа хорт хаягдлын хэмжээ дээд цугтлаа тулна. Үр дүнд нь дэлхийнцаг агаарын дулаан 2050 онд гэхэд үйлдвэржилтээс өмнөх түвшинээс 3 градусаар өснө.Улмаар нарны элчийг ойлгож байдаг далай тэнгисийн мөс, мөнх цэвдэгүүд хайлна, дэлхийн уушиг гэж нэрлэгддэг Амазон мөрнийг тойрсон ширэнгэн ойд ган дайрна.

Ингээд зогсохгүй Ази, Баруун Африкийн далайн эрэг орчим тодорхой мөчлөгтэй тогтмол үлээж байдаг муссон салхи ба далайн дулаан урьсгал Гольфстирмийн хувиарлалтад өөрчлөлт гарснаар Европ дахь цаг агаар эрс өөрчлөгдөнө. Харин Хойд Америк нь ган гачиг, хэт халуун, үер, ойн түймэр гэсэн байгалийн гамшигт нэрвэгдэнэ. Азийн гол мөрнүүд татарч, Мексик ба Төв Америкт буудаг хур тунадасын хэмжэээ хоёр дахин буурна. Ингэсээр 2100 он гэхэд дэлхийн цаг агаар аж үйлдвэржилтээс өмнө үеийнхтэй харьцуулбал даруй 5 градусаар халуун болно.

Агаарын хэм дэлхийн хэмжээнд 4 градусаар халахад л хүн төрөлхтний соёл иргэншил орчин үеийн хэлбэрээр оршин тогтнох боломжгүй гэж үздэг. Дэлхийн цаг агаар 4 бус ердөө 2 градусаар халахад л өмнөд өргөргийн бүсд амьдардаг хүмүүс шилжин суурьшихаас өөр аргагүй болж, цаг агаарын цагаачдын тоо тэрбумд хүрнэ. Дэлхий нь үүний үр дагавараас урьдчилан сэргийлэх, хүлээн авч зөөллөхөд бэлэн бус байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18