ЧЕРНОБЫЛЬ ЦУВРАЛД ХАР АРЬСТ ЖҮЖИГЧИН ТОГЛУУЛСАНГҮЙ ГЭЖ HBO-Д УУРЛАЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/04

Их Британийн кино зохиолч Карла Мэри Свит гэгч нь “HBO” сувгийн “Чернобыль” цуврал кинонд хар арьст жүжигчид тоглоогүйд бухимдан кино бүтээгчдэд сэтгэл дундуур байгаагаа хэлжээ.

“Чернобыль” цувралд ЗХУ-ын үед одоогийн Украйны нутаг дахь цөмийн цахилгаан станц дээр 1986 онд гарсан ослын талаар өгүүлдэг. Гэтэл Карла Мэри Свит нь “Twitter” дээрээ “Киноны дүрүүд нь бодит амьдрал дээр цагаан арьстан байсан гэдгийг ойлгож байгаа ч тэд украйн аялагтай ярьдаг байсан байж таараа. Гэтэл кинонд Британий янз бүрийн аялагаар ярьдаг жүжигчид тоглосон байдаг. Тэгэхээр нэгэнт л энэ цуврал баримтат биш юм чинь хар арьст хүмүүсийг яагаад оруулж болохгүй гэж. Манай улсад хар арьст олон агуу жүжигчид бий, тэд “Чернобыль”-д гайхалтай тоглож чадах байсан. Ийм олон жүжигчид оролцсон алдартай шоу нь тэднийг байхгүй юм шиг царай гаргаж байгаад л би их сэтгэл дундуур байна” гэж бичжээ.

Үүний дараагаар түүний жиргээг уншсан олон хүн гайхаж бас уурлаж, шүүмжилсэн хариу бичжээ.

Тэд “Ээ бурхан минь, ЗХУ-д уу? Нээрээ юу?”, “Ийм тэнэг юм жиргэсэн гэдэгт хүмүүс итгэхгүй болохоор хадгалаад авчихъя”, “Улстөрийн хувьд зохистойгоор харуулах гээч зүйл түүхэнд байдаггүй юм” гэх мэтээр түүхэн бодит байдлыг мэдэхгүйг нь шүүмжилж зарим нь “sjw-bitch” (social justice warrior — нийгмийн шударга байдлын төлөөх “дайчин”) гэж дууджээ.

“Social justice warrior” буюу нийгмийн шударга байдлын төлөөх “дайчин” гэдэг нь ямар ч бодит үндэслэлгүйгээр ёс суртахууны хувьд давуутай гэдгээ нотлохын тулд нийгмийн эрх тэгш байдал, иргэний тэгш эрхийн төлөөх тэмцлийг шалтаг болгон бусад руу ёс бус, бүдүүллгээр улайран дайрч, гүтгэдэг, буруутгадаг хэнээтнийг хэлдэг. “Social justice warrior” гэх үзэгдэл нь хамгийн олон хүнийг хамардаг гэдгээр нь шоу урлаг, кинон дээр хамгийн ихээр илэрнэ. Тухайлбал, кинон дээр ЛГБТ –т хамаарах хүмүүс эсвэл өнгөт арьстануудыг гаргаагүй эсвэл эсрэг талын дүрээр харууллаа, хангалтгүй цөөн гаргалаа, эмэгтэй хүнийг эрчүүдээс хамааралтай мэт гаргаж хүйсээр ялгалаа гэх мэтээрөрөөсгөл шүүмжлэх нь нэлээд газар авсан үзэгдэл болсон.

Жишээлэхэд, Холливудын од Скарлетт Йоханссоныг “Rub & Tug” кинонд трансгендер дээрэмчний дүрийг бүтээх сургаар Америкийн ЛГБТ идэвхтнүүд трансгендер хүний дүрийг бэлгийн ердийн дур хүсэлтэй хүн бүтээх нь ЛГБТ-т хамаарах хүмүүсийг ялган гадуурхсан хэрэг болно гэж шүүмжлэлийн аян өрнүүлснээр продюсерүүд энэ киног авахаасаа татгалзахад хүрч байв.

2016 оны “Оскар” шагнал гардуулах ёслолын өмнө шагналд нэр дэвшигчдийн дунд хар арьст ганц ч жүжигчин үгүй байгаа нь арьсны өнгөөр ялгаварласан хэрэг гэж шүүмжлэн олон алдартнууд ёслолын ажиллагаанд оролцохоос татгалзаж байсан. 2019 оны “Оскар” шагнал гардуулах ёслолын хөтлөгчийг олон жилийн өмнө бэлгийн цөөнхийн талаар таагүй зүйлс жиргэж байсан гэж шүүмжлэн ажиллагааг хөтлөхөөс татгалзуулж байсан. Дуэйн Жонсоныг хиймэл хөлтэй хүний дүрд тоглосноор хөдөлмөрийн бэрхшээлтэй хүмүүсийг гадуурхлаа, уг нь бол жинхэнэ протезтэй хүн тоглох ёстой байсан гэж шүүмжилж байсан гэх мэт жишээ олон.

Алдарт Марк Твений 1884 онд бичигдсэн “Геккельбер Финны адал явдал” зохиолд орчин үеийн Америкт хэрэглэхийг цээрлээд буй “nigger” гэдэг үг хэтэрхий олон гарч байгаа нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг гэж зарим Америкийн зарим мужийн сургуулийн номын сангуудаас хасч, 2011 он “nigger” гэдгийг нь “slave” (боол) гэсэн үгээр орлуулан засч, өөрөөр хэлбэл цензурдэнхэвлэж байжээ. Хачирхалтай нь “Геккельбер Финны адал явдал” зохиолыг хэвлэгдсэнээс ердөө нэг жилийн дараа буюу 1885 онд хар арьстануудыг дэндүү өгөөмөр, хүнлэг байдлаар харуулсан гэж Массачусетс мужийн номын сангаас хасч байсан байдаг юм байна. 

Б.Бадрал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 19 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 20 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 21 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 21 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 21 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 22 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 22 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27