АССАНЖИЙГ БАРИВЧЛАХААС ТАТГАЛЗАВ

О.Шүрэнцэцэг
2019/06/04

WikiLeaks”-ийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг баривчлах хүсэлтэд Шведийн шүүх татгалзсан шийдвэр гаргажээ. Шведийн прокурорын газраас Асанжийг баривчлах хүсэлтийг тавдугаар сарын 20 –ндУппсала хотын шүүхэд гаргаад байсан юм. Хүсэлтийг авч үзсэн шүүгч нь Асанжийг баривчлах үндэслэл байхгүй бөгөөд Мөрдөн байцаалт явуулах тухай Европын холбооны захирамжийн дагуу байцаалт авах боломжтой гэсэн тайлбар өгсөн байна.

Шведийн прокурорын газраас Австралийн иргэн Ассанжийг 2010 онд Шведэд айлчлах үеэрээ хоёр эмэгтэйг хүчирхийлсэн гэж буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Улмаар Английн эрх баригчид Шведийн прокурорын газрын хүсэлтээр Ассанжийг саатуулсан ч 2012 онд батлан даалтад гаргахад нь Ассанж Эквадорын элчин сайдын яаманд нуугдан долоон жил болсон. Энэ оны дөрөвдүгээр сард Эквадорын талын зөвшөөрсний дагуу Британий цагдаа нар элчингийн байранд нэвтрэн Ассанжийн баривчилсан бөгөөд Английн шүүхээс түүнийг батлан даалтад гарах нөхцлийг зөрчсөн гэж 50 долоо хоног хорих ял ногдуулсан юм.

Ассанжийг долоон жил Эквадорын элчин сайдын газар нуугдах зуур түүнийг буруутгаад байсан хүчингийн хэргийн нөхөн шалгах хугацаа дууссан тул хаасан гэж мэдэгдээд байсан ч Английн эрх баригчид түүнийг баривчилсны дараа хэргийг дахин мөрдөн шалгах болсоноо Шведийн тал мэдэгдсэн. Шведийн прокурорууд нь Ассанжийг Анна Ардин гэгч эмэгтэйтэй хүсэлтийг нь үл тоон хамгаалтгүй бэлгийн харилцаанд орсон, Софи Вилен гэгч эмэгтэйг унтаж байхад нь хамгаалтгүй бэлгийн харилцаанд орсон гэж буруутгаж байгаа. Европын дийлэнх оронд хамгаалтгүй хавьталд орох нь эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болдоггүй ч Шведийн прокурорууд өөрөөр шийдсэн аж. Ассанж өөрөө ямар ч хүчирхийлэл болоогүй, түүнийг АНУ-ын зүгээс Афганистанд явуулж байсан нууц ажиллагааг нь илчилсний хариуд зохиомол хэрэг үүсгэн саатуулаад, дараа нь АНУ руу шилжүүлэхийг санаархаж байна гэсэн тайлбар өгдөг.

АНУ-ын эрх баригчид Ассанжийг төрийн нууц задруулсан, улсын аюулгүй байдалд заналхийлсэн, Америкийн эсрэг тагнан турших ажиллагаа явуулсангэх мэт олон хэрэгт буруутган шилжүүлэн өгөхийг шаардаад байгаа билээ. Хэрэв Шведийн тал Ассанжийг АНУ-д хүлээлгэн өгч, Америкийн шүүхээс түүнийг буруутай гэж үзвэл 175 жил хоригдох ял авна.

Харин одоо Шведийн шүүхээс Ассанжийг баривчлахаас татгалзсан нь түүнийг АНУ-д шүүгдэж бүх насаараа хоригдох ял авахаас мултарна гэсэн найдлага төрүүлж байгаа юм. Их Британи Ассанжийг өөрөө АНУ-д шууд шилжүүлэн өгөх нь тус улсыг чөлөөт сэтгүүл зүй, ардчилал, хүний эрхийг дээдэлдэг гэсэн имижээ олон улсын тавцанд алдахаас гадна Европын холбооноос гарах гэж байгаа улс төрийн ээдрээтэй үед эрх баригч намын рейтингийн унагаж сонгуульд ялагдахад хүргэж болзошгүй гэж болгоомжилж байгаа аж.

Б.Бадрал

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18