ТӨРИЙН БАНК ТОП-5 БАНКНЫ НЭГЭЭР 6 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЛАА

О.Шүрэнцэцэг
2019/05/24

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТанхимаас хамтран жил бүр Монгол Улсынхаа нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд 2018 онд амжилт бүтээлээрээ манлайлсан ТОП-100 аж ахуйн нэгжид хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт боллоо.
Тус арга хэмжээнд Төрийн банк ТОП-100 аж ахуйн нэгжээс 14 дүгээр байрт,  банкны салбарын шилдэг 5 банкны нэгээр 6 дахь удаагаа шалгарлаа. 
2018 онд Төрийн банк Монгол Улсад анх удаа репо хэлцэл хийн валютын эх үүсвэрийг татан төвлөрүүлж, ахуйн хэрэглээний зээлийн хүүгээ бууруулж харилцагчиддаа бага хүүтэй зээл олгож, банкны нөөц дата төвөө үндсэн дата төвөөс 200 километрын зайд байршуулан харилцагчдын мэдээллийн сангаа гал, усны эрсдэлээс хамгаалах нөхцөлийг арилжааны банкуудаас хамгийн түрүүн биелүүлсэн.
Мөн Төрийн банкны хувьд 2018 онд нийт активаа 27.9 хувиар өсгөн 2 их наяд 989.9 тэрбум, татан төвлөрүүлсэн хөрөнгөө 30.5 хувиар өсгөн 2 их наяд 716.8 тэрбум төгрөгт хүргэж, нийт зээлийн багцаа 28.3 хувиар өсгөсөн амжилтаараа Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg TV Mongolia Awards 2018”-аас “Шилдэг Өсөлт” шагналыг Төрийн банкны Гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн гардан авсан. 
Түүнчлэн, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган  2018 оны санхүүгийн тайлангаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн том аудитын байгууллагын нэг болох “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК-аар хийлгүүлж, Олон улсын зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлагаас банкны зээлжих зэрэглэлийг шинэчлэн хэтийн төлөвийг “Тогтвортой” гэж дүгнэсэн.
Төрийн банкинд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж буй нийт харилцагч Та бүхэндээ талархал илэрхийлэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр