АТГ-ЫН ДАРГА НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ДЭМЖЛЭЭ

Н.Мижидмаа
2019/05/01

АТГ-ын даргаас Х.Энхжаргал, дэд даргаас Ц.Нямдоржийг чөлөөлөхийг дэмжлээ.

АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилохыг дэмжсэн байна.

Хуульзүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ байгууллагыг олон жил удирдсан хүний хувьд одоогийн даргын тайланг сонсож, цаашид хэрхэн ажиллах талаар санал сонсох хэрэгтэй" гэсэн бол гишүүн Л.Болд "Хүний эрхийн комиссын илтгэлийг өчигдөр Хүний эрхийн дэд хороогоор сонсож, эрүүдэн шүүсэн бичлэг үзүүлсэн. Энэ удаа илтгэлийг хойшлуулж, дэд хороо санал боловсруулах хэрэгтэй байна. Эхний асуудалд АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцье" хэмээлээ. Хүний эрхийн комиссын илтгэлийг хойшуулж, ирэх долоо хоногт хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Дараагаар нь АТГ-ын удирдлагуудын томилгооны асуудлыг эхэнд хэлэлцэх саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжээ. Тиймээс АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцэж эхлэв. Ерөнхийлөгчөөс Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг томилох саналыг УИХ-д өргөн барьсан юм. АТГ-ын удирдлагуудад нэр дэвшигчдийн танилцуулгыг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18