ВЕНЕСУЭЛЬЧҮҮД БОЛ БОГИНО ЗАЙН УЛС ТӨРИЙН ТОГЛОЛТЫН ХАМГИЙН ТОМ ХОХИРОГЧ


Асар их байгалийн баялагтай, дэлхийн чинээлэг орнуудын тоонд багтдаг байсан Венесуэль улс өдгөө гүн хямралд орсны гол шалтгаан нь популизм байсныг дэлхийн нийт шүүмжилж байна. Газрын тосны арвин нөөцтэй энэ улс орны хувьд баялгийн хараалд нэрвэгдсэн гэж үздэг. Мэдээж цөөхөн эрх мэдэлтний хэт давруу үйлдэл улс орноо элгээр нь хэвтүүлдгийн муу жишээ давтагдсан.

Мөнгө нь үнэгүйдэж, хог шиг гудамжаар хөглөрөхөд хүрсэн нь Африкийн хямралаар ганц ширхэг талх ачаа зөөдөг тэрэг дүүрэн мөнгөний үнэд хүрсэнтэй адил нөхцөлд хүрчээ. Харамсалтай нь Африк одоо ч хямралаасаа гарч чадаагүй байна.

Венесуэлийн жилийн инфляц 2018 оны эцэс гэхэд 1.37 сая хувь буюу гиперинфляцад хүрсэн гол шалтгаан бол Засгийн газраас нь төсвийн алдагдлаа мөнгө хэвлэх аргаар нөхсөнөөс болсон гэж Олон улсын валютын сангийн тайланд тэмдэглэсэн. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын байдлаар тус улсад инфляц 2.67 сая хувь хүрч, жилийн эцэс гэхэд хэрэглээний үнэ нь 10 сая хувиар ихсэх төлөвтэй байна гэсэн тооцооллыг дээрх байгууллагаас хийсэн байна. Үнийн өсөлт нь есөн сарын дотор 100 дахин нэмэгдсэн Венесуэлийн эдийн засгийн урьдчилсан тооцоо өөрчлөгдөөгүй байгаа юм. 2018 онд ДНБ-ний хэмжээ нь 18 хувиар, 2019 он гэхэд дахин 25% буурахаар байна. ДНБ нь хоёр оронтой тоогоор дөрвөн ч удаа буурлаа.

Ерөнхийлөгч Николас Мадуро 2013 онд инфляцтай тэмцэнэ гэж гарч ирсэн ч албан тушаалд очсон цагаасаа хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 24 дахин өсгөжээ. Улмаар өнгөрсөн оны наймдугаар сард цалингийн доод хэмжээ нь 3,000-аас дээш хувиар өсөж, 1,800 боливар болтол уруудсан. Үүнээс хоёрхон сарын дараа буюу аравдугаар сард нь 1,800 боливар ердөө 20 ам.долларт хүрэхээргүй ханштай болсон ч компаниуд нь ажилчдаа цалинжуулж чадахгүй болсон. Алсын хараатай бодлого бус, богино зайн улс төрийн тоглолт ямар хор уршиг дагуулдгийн бас нэг муу жишээг бид бэлээхэн ийнхүү бусад дээр харж байна.

Жилийн дараа манай улс сонгуультай золгоно. Сонгууль угтсан популизм Монголын эдийн засгийн Венесуэлийн замаар оруулах эрсдэл байгааг үгүйсгэх аргагүй гэдгийг сануулъя.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр