Г.РАГЧААСҮРЭН: ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ СЭРГЭЛЭЭ ГЭЭД ОУВС-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ МАРТАЖ БОЛОХГҮЙ


Эдийн засагч Г.Рагчаасүрэнтэй ярилцлаа.

- Гурван жилийн өмнөхтэй харьцуулахад эдийн засгийн нөхцөл байдал ямар болсон байна вэ? гэдэг асуултаас ярилцлагаа эхэлье

-Эдийн засгийн нөхцөл байдал 2013 оны сүүлээс эхлэн муудсаар 2016 он гэхэд хүндрэлийг зогсоох бүхий л нөөц бололцоо шавхагдаж дууссан гэж болно. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнийн уналт удаан үргэлжилсэн. Тэр үед 2010-2012 онд тохиосон эдийн засгийн өндөр өсөлтийн ачаар маш бага хүүтэй азаар босгосон Чингис бондын мөнгө л эдийн засгийг уналтаас сэргийлсэн гэж боддог.  Улстөрчдийн шахалтаас үүдэлтэй төсвийн шинжтэй хийгдсэн мөнгөний нийлүүлэлтийн өсөлт эцэстээ гадаад валютын нөөцийг богино хугацаанд асар их хэмжээгээр хоргодуулах шалтгаан болсон.

Валютын нөөц буурснаар санхүүгийн салбарт валютын ханш аажимдаа өснө гэсэн хүлээлтийг хүчтэй болгосон. Учир нь тэр үед нүүрсний зах зээл сэргэх хүлээлт байгаагүй. Энэ нь долларжих сонирхлыг нэмэгдүүлж, санхүүгийн зах зээлээр дамжин эдийн засгийг ямар хэмжээний хямралд хүргэх байсныг төсөөлж чадахгүй байна.

Эдийн засаг муу байсны нэг жишээ гэхэд Ч.Сайханбилэгийн Засгийн газар олон улсын зах зээл дээрээс 10.8%-ийн хүүтэй бонд босгож байсан. Өөрөөр хэлбэл, зээлжих зэрэглэл маш муу болсон байсан. Үндсэндээ гадаад валютын хямрал болох дөхөөд байсан хүнд үед ОУВС-ийн хөтөлбөр орж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд олон сайн зүйл хийгдэж байна. Төв банк төсвийн шинжтэй зардал санхүүжүүлэхээ больсон, төсвийн сахилга бат хэсэг хугацаанд ч гэсэн сайжирсан. Хамгийн азтай нь нүүрсний зах зээл сэргэж, нүүрс, зэсийн үнэ өссөн нь улмаар нүүрсний экспорт өссөн нь 2016 оноос хойш эдийн засгийг өсөлтөд хүргэх үндсэн хүчин зүйл болоод байна.

-Тэр үеийн эдийн засгийн хүндрэлийн суурь шалтгаан нь юу байсан юм бэ?

-Түүхий эдийн үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалтын бууралтын нөлөөг бууруулах арга хэмжээ нь гаднаас бонд босгож зээл авах байсан. Учир нь Засгийн газарт хуримтлал байгаагүй. Чингис бонд болон бусад бондуудыг босгосон нь хүндрэлийг багасгахад тус болсон. Гэхдээ богино зайн тоглолт хийдэг улстөрчдийн нөлөөгөөр бий болсон төсвийн шинжтэй мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь валютын ханшийн хямралд хүргэх үндсэн шалтгаан болсон гэж үздэг. Мэдээж аливаа бодлогын хүрээнд зарим тал хожино, зарим тал алдана. Харин төсвийн шинжтэй тэр бодлогын нөлөөнд валютын нөөц шавхагдаж, улс бүхэлдээ хямралд орох бүрэн нөхцөл үүсчихсэн байсан.

-Ер нь манай бодлого баригчид богино хугацааны үр дүнг урьтал болгодгийн сөрөг үр дагаварын тод жишээ мөн үү?

- Богино хугацааны, сонгуулиас сонгуулийн хооронд авч хэрэгжүүлдэг бодлогын жишээ мөн. Ямар ч аргаар хамаагүй төрийн өндөр албан тушаал хашиж, гишүүн, сайд болж хувийн болон аливаа бүлэгт давуу тал үүсгэх хандлага гүнзгий суусан нь сүүлийн үеийн үйл явдлуудаас тод харагдаж байна.

- Манай Улс тэр хүндрэлээс хойш өнөөдрийн үр дүнд хүрэхийн тулд хэр хүнд, амаргүй давааг туулсан гэж үзэж байна вэ?

- Эдийн засгийн хүндрэл янз бүрээр мэдрэгдсэн байх. Хувийн бизнесийн орлого муудах, ажилгүйдэл нэмэгдэх, түүнээс улбаатай нийгмийн сөрөг нөлөө, жишээ нь, архидалт, зуурдаад нас баралт, гэр бүл салалт ямар хэмжээнд хүрснийг хэлж мэдэхгүй. Дор хаяж төсвийн ажилчдын цалин нэг жил царцсан.

Багш эмч нарын төлөөлөл гудамжинд суулт зохион байгуулж байсныг мартаж болохгүй. Улсын урт хугацааны хөгжилд боловсрол эрүүл мэндийн салбарын хөгжил асар чухал үүрэгтэй. Гэтэл энэ салбарын ажилчдын цалин улсын дунджаас доогуур бөгөөд харьцангуй бага хувиар өсөж байгаа нь маш муу үзүүлэлт.

- Ялангуяа, Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг юаны своп хэлцлээс авч ашигласан 1.6 тэрбум ам.долларыг эргүүлэн өгөх хугацааг сунгасан явдлыг та юу гэж дүгнэх вэ?

- Олон бизнес хэлцэл гадаад валютаар хийгдэж байгаа. Энэ утгаараа валютын ханш харьцангуй тогтвортой байх нь ханшийн зөрүүнээс үүсэх алдагдалыг бууруулах ач холбогдолтой. Манайх түүхий эдийн үнийн, нүүрсний экспортын болоод улирлын хэлбэлзэл өндөр улс. Энэ бүхнийг дагаад валютын ханш саваад байх нь төвөгтэй. Ханшийн савалтыг багасгах нэг арга нь төв банкны оролцоо. Энэ утгаараа болзошгүй савлагаанаас сэргийлэх боломжтой байх нь чухал юм. Үүний нэг жишээ нь Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг юаны своп хэлцлийг сунгасан явдал гэж харж байна.

- Санхүүгийн тогтвортой байдлыг мөн төсвийн сахилга батыг хангах гэсэн гол чиг үүргийн дагуу Монгол Улс ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлж байгаагийн хувьд, хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа эсэхэд та ямар байр суурьтай байна вэ?

- Үндсэн чиг үүргийн хүрээнд хийгдэж байгаа арга хэмжээнүүд бол зайлшгүй хийгдэх ёстой. Төсвийн сахилга бат сайжирсан болон түүхий эдийн зах зээл сэргэсэнээс болж төсвийн алдагдал, дагаад улсын өр ДНБ-ий харьцаа буурч, зээлжих зэрэглэл нэмэгдлээ. Төв банкны бодлогын хороо байгуулснаараа бие даасан байдалд бага ч гэсэн ахиц гарсан болов уу гэж харж байна. Би Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг валютын хямралаас сэргийлэх утгаараа зайлшгүй хийх хөтөлбөр гэж боддог. Харин зэрэгцээд түүхий эдийн зах зээл сэргэсэн болохоор хүмүүс ач холбогдолыг нь мартаж эхэлж байж болох юм. Түүхий эдийн зах зээл дандаа хэлбэлзэж байдгийг мартаж болохгүй.

- Манай улсад эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх гол шалтгаан нөхцөлийг та юу гэж үзэж байна вэ?

- Манай улсын эдийн засгийн тогтворгүй байдлын гол шалтгааныг гадаад дотоод гэж ангилж болно. Гадаад шалтгаа нь түүхий эдийн зах зээлийн байнгын уналт сэргэлт. Энэ нь манайд шууд нөлөөгөө үзүүлнэ. Үүнтэй зэрэгцээд гадаадын хөрөнгө оруулалтын орох гарах урсгал. Дотоод шалтгаан нь улс төр. Хэдийгээр одоо ӨСХ дуусаагүй байгаач, ирэх жил сонгуулийн жил.

Намууд ямар амлалт гаргаж, улсын төсвийн алдагдалыг, өрийг хэрхэн удирдахыг таашгүй. Үүнийг дагаад мөнгөний бодлого, валютын нөөц, ханш, зээлийн хүү, инфляц хэрхэн өөрчлөгдөхийг мэдэх арга байхгүй. Одоохондоо эдийн засаг сайн байна гээд, ОУВС-ийн хөтөлбөрөөс хугацаанаас нь өмнө гарч магадгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр