​АСЕМ-ААС МӨНГӨ ЗАВШСАН ГЭХ Ч.САЙХАНБИЛАГ, Э.БАТ-ҮҮЛ ТЭРГҮҮТЭЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХЭРЭГ ЗАМХАРСАН УУ?

Н.Мижидмаа
2019/04/25

АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг манай улс хамгийн анх удаа 2016 онд зохион байгуулсан байдаг. Уг уулзалтын төсвөөс хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн нэр бүхий албан тушаалтнууд буюу 17 албан тушаалтанг зарлаж байв. Хотын дарга асан Э.Бат-Үүл 33 тэрбум, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 784 сая, Ерөнхийлөгчийн зөвлөх асан А.Ганбаатар 765 сая төгрөг завшсан гэх мэдээлэл байдаг. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж, "Дулааны II цахилгаан станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Баянмөнх, Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан, ХАА-н мэргэжилтэн М.Энхбат, "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-ийн захирал Ж.Отгонбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал, НХААГ-ын дарга С.Ганбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нарыг энэ хэрэгтэй холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа бөгөөд өнгөрөгч 12 дугаар сард таван хавтаст хэрэг нээн шалгаж байгаа гэж мэдээллэсэн. Тэднийг Аудитын дүгнэлтэд үндэслэн 290.9 тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэж үзжээ. Уг 17 албан тушаалтны нэрийг зарлаад 5 сар болсон ч ямар нэгэн шийдвэрт хүрээгүй бололтой. Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Хотын дарга асан Э.Бат-Үүл, П.Цагаан нар мөнгө завшаагүй, гүтгэлэг явагдаж байна гэж мэлзэж байсан удаатай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18