ХЭНТИЙ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТАЛЛАА

Н.Мижидмаа
2019/04/24

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль 6 дугаар сарын 30-ны өдөр товлогдсонтой холбогдуулан аймгийн Сонгуулийн хороо 2 дахь хуралдаанаа хийлээ.Хуралдаанаар сонгуулийн хорооны төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваарь, сумдын сонгуулийн хороо байгуулах асуудлыг тус тус хэлэлцэж баталжээ.

42 дугаар тойрогт Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сум, Тахилгат, Өлзийт тосгон багтдаг бөгөөд нийт 17906 сонгогч санал өгнө. Тиймээс хүн амын тооноос хамаарч Хэрлэн суманд 11, Мөрөн, Жаргалтхаан суманд тус бүр 5 нийт 21 санал авах байр ажиллах юм. Мөн хуралдаанаар Хэрлэн суманд 7, Мөрөн, Жаргалтхаан суманд 5 хүний бүрэлдэхүүнтэй сумын СХ-г байгууллаа.

Сонгуулийг зохион байгуулах ажлын хэсэгт төрийн Захиргааны болон Төрийн үйлчилгээний албан хаагчид ажиллах бөгөөд бүгд сургалтад хамрагдаж гэрчилгээ авчээ. Мөн аймгийн СХ-ын гишүүд нь 5-6 сонгуулийг зохион байгуулсан туршлагатай юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18