УСАН ПАРК БҮХИЙ АЗИЙН ХАМГИЙН ТОМ ЭНТЕРТАЙМЕНТ ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЗАМХАРЧЭЭ

Н.Мижидмаа
2019/04/24

Паркын урд Энхтайваны гүүрний доор 11,8 га газрыг хашаалж зургаан жилийг ардаа үджээ. Уг газрын зөвшөөрлийг анх 2013 онд M&G констракшн усан парк барих төслөөр авсан гэх мэдээлэл байгаа юм.

Тодруулбал Усан парк бүхий Азийн хамгийн том энтертаймент төв барих бөгөөд 2018 онд усан парк, спорт цогцолборын ажил дуусна гэж төлөвлөж байгаа гэсэн ярилцлагыг 2016 онд M&G констракшны гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан мэдээллийн сайтуудад өгчээ. Түүний "Усан парк бүхий азийн хамгийн том энтертаймент төв барих гэж байна" гэсэн гарчигтай сүржин ярилцлага өнөөдөр ажил нь ч эхлээгүй замхарсан.


Мөн M&G констракшны гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан ярилцлагадаа өндрөөс усаар гулгаж гардаг зургаан замтай хиймэл далайн эрэг бүрдүүлнэ гэж ярьж байжээ.Өнгөрсөн онд ашиглалтад орсон байх ёстой усан парк жилийн дараа ч хашаалсан байдалтай хэвээр байна. Энэ талаар албаныханаас тодруулахад одоогоор мэдээлэлгүй байна гэсэн хариултыг өглөө. Энхтайвны гүүрний доор 11,8 га газар "Усан парк бүхий Азийн хамгийн том энтертаймент төв"-ийн бүтээн байгуулалтаа хүлээсээр байна. Өмнө нь Тэнгис кино театрын хажууд усан оргилуур барина гэсэн бичигтэй барилгын цэнхэр хашаа татсан байж байгаад шилэн өндөр оффис одоо сүндэрлээд байгаа билээ.

Н.МИЖИДМАА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18