ХОЙД СОЛОНГОС ШИНЭ ЗЭВСЭГ ТУРШЖЭЭ

Н.Мижидмаа
2019/04/18

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр буюу лхагва гаригт Батлан хамгаалах ухааны академийнхаа бүтээсэн шинэ үеийн "тактикийн-удирдлагатай" зэвсэг турших үйл ажиллагаанд оролцсон болохыг тус улсын төрийн мэдлийн "KCNA" агентлаг мэдээлсэн байна.

Эх сурвалжид уг шинэ үеийн зэвсгийн талаар нарын мэдээллийг дурдаагүй ч зэвсгийг алсаас удирдан хэд хэдэн бай, үүний дотор хөдөлгөөнт байг устгах туршилт амжилттай болсныг цохон тэмдэглэсэн юм. Уг зэвсэг нь алсын удирдлагатай ойрын зайн сөнөөгч пуужин байх өндөр магадлалтай гэж шинжээчид дүгнэсэн байна. Шинжээчид хэрвээ Хойд Солонгос ийм төрлийн технологийг амжилттай туршсан бол алсын тусгалтай баллистик пуужинг замаас нь устгах бүрэн боломжтой болсон гэсэн үг хэмээн тайлбарласан юм.

Харин олон улсын улс төрийн тоймчид энэхүү явдлыг өнгөрөгч хоёрдугаар сарын 27, 28-нд болсон хоёр дахь дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсноос хойш Хойд Солонгосын талаас албан ёсоор зарласан анхны зэвсэг турших ажиллагаа байсныг онцлов. Мөн үүнийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны зүгээс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад шахалт үзүүлж буй хэрэг гэж харж байна. Тэрээр өнгөрөгч даваа гаригт Ерөнхийлөгч Доналд Трампад хандан гурав дахь дээд хэмжээний уулзалтыг хийхийг уриалсан юм.

Одоогоор Цагаан ордны зүгээс зэвсэг туршсан талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа бөгөөд Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны уриалгад хариу хүргүүлээгүй байна.

Эх сурвалж: TASS


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18