НООЛУУРЫН ҮНЭ ХЯТАДАД 330 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/04/12

Ноолууран гоёл бол дэлхийн хамгийн үнэтэй бараа бүтээгдэхүүний нэг. Хятад улс ноолуурын зах зээлийн №1 нийлүүлэгч. Нийт эрэлтийн нь 70 хувийг Бээжин дангаараа бүрдүүлж байна. Италийн ноолуур үйлдвэрлэлийн "Loro Piana", "Brunello Cucinelli" зэрэг олон алдартай брэнд энэ зах зээлд хаанчлалаа тогтоохоор хичээж буй. Үүнээс гадна АНУ "цагаан алт"-ны үйлдвэрлэлийн зах зээлийн чухал тоглогчдын нэг гэдгийг мартаж болохгүй. 2016 он д тус улс 3.5 сая ширхэг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь дэлхийн эрэлтийн 19 хувийг бүрдүүлж байгаа юм. Харин Ази тивийн хувьд хямд ажиллах хүчний нөөцөөр баялаг эх сурвалж. Тиймээс ч ихэнх алдартай брэндүүд энэ бүс нутагт үйлдвэрлэлээ эрхлэх сонирхолтой байгаа. Нийт зах зээлийн үнэлгээгээр нь харвал ердөө л топ 20 үйлдвэрлэгч энэ салбарын 50 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм.

Ираны ноолуурын үнэ дэлхийд хамгийн үнэтэйд тооцогдож байна.  Афган худалдаачид хамгийн гол нийлүүлэгчдэд тооцогддог бөгөөд Хятадад ихээхэн хэмжээгээр экспортолж байна. Учир нь Ираны ямааны ноолуур хамгийн нарийн, сайн бүтэцтэй байдаг учир үнэ нь үргэлж өндөр байхад нөлөөлдөг аж. ҮНЭ ХЭРХЭН ТОГТОЖ БАЙНА ВЭ? Өнгөрсөн оны 1-6 дугаар сард Хятад улсаас экспортолсон ноолуурын хэмжээ 90 сая ам.долларт хүрсэн нь 2017 оны мөн үеийнхээс 17.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байлаа. Өнгөрсөн оны нэг, хоёрдугаар сард Шангси мужид кг ноолуур 600 юань (234 мянган төгрөг)-т хүрсэн байна. Тавдугаар сарын 1-ний хөдөлмөрчдийн баярын дараа Хятадад үнэ огцом өсч, 6-7 дугаар сард нэг кг ноолуур 850 юань буюу 331,500 төгрөгт хүрсэн юм. Үнэ ийнхүү өссөн нь Хятадын Засгийн газар байгаль орчны хамгаалах бодлогын хүрээнд ямааны тоо толгойг цөөрүүлэх журам баталсантай холбоотой аж. Учир нь ямааг өсгөж, үржүүлэх зардал улам нэмэгдэж байгаа нь ноолуурын үнэд нөлөөлөх хүчин зүйл болж байсан юм. Мөн хурганы махны эрэлт нэмэгдсэнээр махны үнэ өсч, ямааны тоо толгой цөөрч, улмаар ноолуурын гарц багасахад ч хүргэжээ.

МОНГОЛЫН НООЛУУРЫН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН 10 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсын хувьд ноолуур нь алт, зэсийн экспортын дараа орох валютын эх үүсвэр юм. Өнөөдрийн байдлаар 27 сая ямаа байгаагаас жил бүр самнасан ноолуурын хэмжээ 9,400 тоннд хүрээд байна. Өнгөрсөн жил Монгол Улс 5.4 мянган тонн цэвэр ноолуур гаргасны эцсийн бүтээгдэхүүний зах зээл ердөө л 10 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн оны намрын турш монгол малчид кг ноолуураа дунджаар 105-110 мянган төгрөгөөр бодож худалдсан нь 2017 оныхоос 40 орчим мянган төгрөгөөр өндөр байжээ. Монгол Улсын Засгийн газраас ноолуурын салбарыг дэмжих дөрвөн жилийн хөтөлбөрийг баталсан юм. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологийн инновацийг нэвтрүүлэх, санхүүгийн боломжуудыг нэмэхэд энэ хөтөлбөр чиглэсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18