СУДАНД ТӨРИЙН ЭРГЭЛТ БОЛЖ 22 ИРГЭН АМИА АЛДЖЭЭ

Н.Мижидмаа
2019/04/12

Ерөнхийлөгчийн гвардын тэргүүн, түүнчлэн батлан хамгаалахын сайд асан Абдель Рахим Мухаммед Хусейн, тус улсын эрх баригч намын дарга Ахмед Харун болон дэд ерөнхийлөгч асан Али Осман Таха нар цэргийнхэнд баривчлагджээ. Арабын Al-Hadath телезвизийн мэдээлснээр дээрх өндөр албан тушаалтнууд Суданд цэргийн эргэлт хийсэн цэргийнхэнд баривчлагдсан байна. Харин Суданы Al-Mashhad телевиз мэдээлэхдээ Ерөнхийлөгч Омар аль Башир эх орноо орхин гарсан гэж мэдээлжээ.

Үүнээс өмнө, Суданы цэргийн зөвлөл тус улсад нэг жилийн хугацаатайгаар засаг барихаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл гарч байлаа. Албан бус эх сурвалжийн мэдээгээр хэсэг цэргийн албан хаагчид Суданд цэргийн эргэлт хийн, Ерөнхийлөгч Омар аль Баширийг суулаас нь түлхэн унагасан байна. Ойрын хугацаанд Суданы арми улсын телевиз болон радиогоор албан ёсны мэдэгдэл хийх байх хэмээн ТАСС агентлаг дамжууллаа.

Одоо тус улсын нийслэлд армийн нэмэлт хүч, хуягт техникүүдийг байршуулсан байгаа бөгөөд цагдаагийнхан огт харагдахгүй, мөн Хартумын олон улсын нисэх буудал хаагджээ.Улмаар хамгийн сүүлийн үеийн мэдээллээр эсэргүүцлийн жагсаал цуглаан эхэлснээс хойш Суданд жагсаалд оролцож байсан 22 хүн амиа алджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18