МАНАЙ ЭМНЭЛЭГТ МЭС ЗАСАЛД ОРСНЫГ ЧИНЬ НОТЛОХ БИЧИГ БАРИМТ БАЙГАА ЮМ УУ ГЭЖ ДОРОМЖИЛСОН

Н.Мижидмаа
2019/04/12

Би хоёр жилийн өмнө "Тод каннам" эмнэлэгт хөх сойх мэс засалд орсон. Тухайн үед би анхны хүүхдээ төрүүлээд, жил гаран болсон байсан. Хүүхэд хөхүүлсэн, хөхөө арчилж чадаагүйгээс хөх маань нэлээд унжсан байсан болохоор найзынхаа зөвлөсний дагуу "Тод каннам" эмнэлэгт очсон юм. Тухайн үед "Тод каннам" эмнэлэг КТМС-ийн ойролцоо, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хажууханд байдаг байсан. Намайг очиход тус эмнэлгийн захирал н.Тодномбат эмч надтай уулзаад, "Манай эмнэлэг гоо сайхны мэс заслын үйлчилгээгээр туршлагатай. хөх сойх үйлчилгээг олон эмэгтэй хийлгэж, гоё болсон" гэж хэлсэн.

Мэс засал хийхдээ хөх тойруулж мэдээгүйжүүлэлт хийгээд, мэс заслаа хийсэн.

Мэс засал амжилттай болсон уу?

Тухайн үед хөх битүү боолттой болохоор яг ямар болсныг нь мэдээгүй, харах боломжгүй байсан. Дараа нь боолт хийлгэх хугацаандаа очиход хөхний маань толгойг тойроод улаан хүрэн өнгийн, маш зузаан шарх сорви тогтсон байсан. Эмч маань "Ингэдэг юм, санаа зоволтгүй" гэсэн болохоор эдгэрэхийг нь хүлээгээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн. гэвч ямар ч өөрчлөлт гараагүй. Хөхөө хүнд харуулах нь бүү хэл, өөрөө ч хараад гутардаг.

Одоо ямар нэгэн зовиур байгаа юу?

Өвчин зовиур бол байхгүй. Гэхдээ би их айдастай байна. Удахгүй хүүхэдтэй болно. Хүүхдээ хөхөөрөө хооллоход ямар нэгэн өвдөлт эсвэл хүүхдэд маань муу зүйл болох вйи гэх айдас. Ер нь хүн өөрийнхөөрөө, байгаагаараа л байхаас сайхан зүйл алга гэдгийг ойлгосон. Олон охид бүсгүйчүүд гоё сайхан болох гэж яваад над шиг эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирох вий гэсэндээ ярилцлага өгч байгаа юм шүү.

Мэс заслын улмаас хохирсноо тухайн эмнэлэгт мэдээж хэлсэн л байх.Ямар тайлбар хэлдэг вэ?

Эхэндээ ч "Ёстой ийм юм болно гэж бодсонгүй. Мэс заслын үед ямар нэгэн алдаа гараагүй, хийх журмаараа л хийсэн. ӨӨрийн чинь арьс, булчингийн онцлогоос шалтгаалсан байх" гэсэн тайлбар хэлдэг байсан. Сүүлдээ уурлаж, загнаж доромжилддог болсон. "Чамайг манай эмнэлэгт мэс засал хийлгэснийг хэн батлах юм. мөнгө тушаасан баримт чинь байна уу" гэх мэтээр. Надад тийм баримт байхгүй. Гэхдээ тэр баримт нь надад биш тэр эмнэлэгт байх ёстой биз дээ. Тур эмнэлэг үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийнхээ нэр, хаяг, ямар үйлчилгээ авсан зэрэг мэдээллийг хадгалж байх ёстой биз дээ. Гэтэл эмнэлгийнхээ хаягийг солиод нүүгээд явчихдаг, хүнийг хохироочихоод тоодоггүй, ийм ёсзүйгрүй эмнэлэгт хүний амь нас эрсэдсэнийг сонсоод үнэхээр бухимдаж байна. Ганц би хохироогүй байна. Хүмүүсийг хохирогч болгочихоод дараагийн хүнд мэс засал хийгээд яваад байж болох уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18