ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД МОНГОЛД АНХ УДАА ЭКГ-12К ЭКСКАВАТОРЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Н.Мижидмаа
2019/04/11

Монголд анх удаа ЭКГ-12К маркийн экскаваторыг угсарч өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд ашиглалтад орууллаа. ОХУ-д үйлдвэрлэсэн 12м3 шанаганы багтаамжтай ЭКГ-12К маркийн экскаваторыг хүлээн авах ёслолын ажиллагаанд "Эрдэнэт үйлдвэр"- ийн удирдлагууд, ОХУ-ын "Из Картекс" компанийн төлөөлөл болон Эрдэнэтийн уурхайчид оролцов. ЭКГ-12К экскаваторыг Ил уурхайн ажилчид өөрсдийн нөөц боломжоо ашиглан хугацаанаас нь сарын өмнө амжилттай угсарч дуусжээ. Угсралтын ажилд хоёр гадаад мэргэжилтэн зөвлөхөөр ажилласан байна. ЭКГ-12К экскаваторыг ашиглалтад хүлээн авах ёслолын үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэхдээ, "ОХУ-ын нэр хүндтэй компанийн ЭКГ-12К экскаваторыг Монгол улсад анх удаа угсарч өнөөдөр ажилд гаргаж байна. Манай үйлдвэрт ЭКГ маркийн экскаваторууд ажиллаж байсан. Энэ экскаватор бол хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн загвар. ЭКГ-12К экскаваторыг ашиглалтад оруулснаар Ил уурхайн найдвартай ажиллагаа болон хүдэр олборлолтын хэмжээ нэмэгдэнэ. Өмнөньажиллажбайсанэкскаваторуудаасбүтээмжийнхувьд 20 хувьдээгүүр, цахилгаан зарцуулалтын хувьд 30 хувиар бага, орчин үеийн хяналтын болон аюулгүй байдлыг хангасан системээр бүрэн тоноглогдсон уулын техникюм. Манай Ил уурхайд өвөл -35 хэм хүрч хүйтрэх тохиолдол бий. Ийм нөхцөлд гидравлик экскаваторуудын хувьд царцах, шланк буудах асуудлууд байдаг. Харинэнээкскаватортиймхүндрэлбэрхшээлгарахгүй. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд техник технологио шинэчлэх, хуучирсныг нь солих ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Сүүлийн хоёр жилд бид энэ чиглэлээр 151 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Саяхан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хуралдаанаар 2019 оныхоо зорилтот хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлуулсан. Энэ жил бид 419 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Эхний ээлжид зайлшгүй солих тоног төхөөрөмжөө шинэчлэх, технологио боловсронгуй болгох ажлыг хийнэ. Өнөөдрийн ашиглалтад оруулсан шиг нэг экскаваторыг бид дахин худалдан авах гэрээ хийсэн байгаа. Гэрээнд тусгаснаар ирэх 11 сар экскаваторыг нийлүүлэх байсан. Үүнийг бид экскаватор үйлдвэрлэгч компанийн удирдлагуудтай ирэх долоон сард нийлүүлэхээр тохиролцоод байна. Энэ ажлыг хэрэгжүүлснээр Ил уурхайн ажиллах нөхцөл сайжирна. Ил уурхай гүнзгийрэх тусам хүдэрдэх зэсийн агуулга буурч байгаа. Бид гаргаж буй бүтээгдэхүүнийхээ түвшнийг хадгалж, эдийн засгийн хүрсэн түвшингээ бууруулахгүйн тулд цаашид олборлох, боловсруулах хүдрийнхээ хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарна. Үүнд бэлтгэсэн чухал арга хэмжээ өнөөдөр боллоо" гэж онцолсон юм. Мөн ОХУ-ын "Из Картекс" компанийн Худалдаа эрхэлсэн захирал Ганин Андрей Романович "ЭКГ-12К экскаваторыг жолоодох машинч, туслахуудад компанийнхаа гарын бэлгийг гардуулж ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18