20 ГАРУЙ ТОНН ҮХРИЙН МАХНЫ БҮХ БИЧИГ БАРИМТЫГ МАЛЫН ГАВЬЯАТ ЭМЧ ХУУРАМЧААР БҮРДҮҮЛЖ ӨГЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/04/11

Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу 20 гаруй тонн эрүүл ахуйн шаардлага хангаагүй үхрийн мах ачиж оруулж ирээд "Эмээлт" зах дээр Хятадын компанид зарахыг завдсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа талаар өчигдөр мэдээлсэн билээ.Тэгвэл энэхүү хууль бус үйлдлийг олон хүн хамтран хийсэн болох нь тогтоогджээ. Тухайлбал, тээвэрлэсэн махтай дагалдаж яваа Мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд тус махыг Өлгий сумын иргэн Ерлан ачуулж, Улаанбаатар хотын "Цансэнтианий ХХК гэх Хятад нэртэй компани хүлээж авахаар бичигдсэн байжээ. Харин гэрчилгээг малын их эмч Ж.Онгар олгож, Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баршагүл, Өлгий сумын 13 дугаар багийн Засаг дарга К.Рысбай нар хянан баталгаажуулж тамга тэмдэг даржээ.Тэгвэл өнгөрсөн сард болсон Наурызын баяраар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Гавьяат малын эмч гэсэн цол гардаж авсан Ж.Онгор нь аймгаасаа үхсэн малын мах оруулж ирэхэд хамаг бичиг баримтыг нь гардаж хуурамчаар үйлджээ. Үүнийгээ ч тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18