ЕРӨНХИЙЛӨГЧ М.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ УЕП-ЫН ОРЛОГЧООР ТОМИЛОХ САНАЛ ГАРГАЛАА

Н.Мижидмаа
2019/04/08

Б.Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилохыг УИХ-аас дэмжсэн. Харин одоо түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган үүрэгт ажилд нь томилох учиртай. Хуулийн дагуу Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан орлогч прокуророор хэнийг томилох вэ гэдэг санал гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс А.Цэрэнсодном гэх нөхрийг томилох санал гаргасан ч өнөөх нь үл бүтэх прокурор байсан учир Ерөнхийлөгчийн тамгын газар түүний нэрийг буцааж татсан. Харин одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийн гарын хүн, Чингэлтэй дүүргийн зөрчлийн прокурор С.Алиманцэцэгийг УЕП-ын орлогчид дэвшүүлэхээр тохирчээ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилогдхоор нэр дэвшсэн М.Чинбат, С.Алиманцэцэг гэж хэн бэ?

Максимын Чинбат нь:

1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор
1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч
2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор
2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор
2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор
2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор
Хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна.


Содонгийн Алиманцэцэг нь 1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор
2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор
2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор
2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор
2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор
2012-2014 онд "МИАТ" ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга
2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор
2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор
2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор
2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор,
аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18