МОНГОЛД АЯЛЖ БАЙСАН ОРОС ЖҮЖИГЧИН НАС БАРЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/04/04

ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков 68 насандаа тэнгэрийн орноо заларлаа. Тэрбээр Монгол Улсад аялж байх хугацаандаа буюу дөрөвдүгээр сарын 02-03-нд шилжих шөнө зүрхний архаг дутагдлын улмаас нас барсан тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна.Алексей Булдаковыг сүүлчийн замд нь үдэх ёслол ирэх ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 07-нд Москвад болно.

Алексей Булдаков нь 1951 оны гуравдугаар сарын 26-нд төрсөн бөгөөд 1969 онд А.П.Чеховын нэрэмжит Павлодарийн драмын театрын дэргэдэх Залуучуудын театрыг дүүргэжээ. Тэрээр Павлодар, Томск, Рязань болон "Беларусьфильм" студид тус тус ажиллаж байсан юм. Алексей "Особенности национальной охоты" уран сайхны киноны генералын дүрээр олон нийтэд танигдсан.Мөн тэр найруулагч Никита Михалков, Владимир Меньшов, Глеб Панфилов нартай хамтран ажиллаж байсан. Тэрээр 120 гаруй кинонд дүр бүтээсэн бөгөөд 2009 онд Алексей Булдаков ОХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 39 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18