Г.АЛТАН, Б.УНДАРМАА НАР ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ГАРАА УГААХААР САНААРХАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/04/04

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн Капитал банк ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдсан. Түүнчлэн Б.Ундармааг ЖДҮХС-аас зээл авч, "Капитал" банкаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа мэдээлэл бий.

Ийнхүү Капитал банк үйл ажиллагаагаа хэвийн явуулахад асуудалтай, тодруулбал, дампуурах эрсдэлтэй байгаа тул тус банкины харилцагч болоод хадгаламж эзэмшигчид хохирол амсахгүй байх аргыг сүвэгчилж, хуульд нийцүүлэн хохирол амсахгүй байх боломжийг хайж эхэлжээ.

Тодруулбал, "Алтжин"-гийн гэгдэх Г.Алтан тус банкинд 80 орчим тэрбум төгрөгийн хадгаламжтай. Хэрэв Капитал банкны үйл ажиллагаа доголдвол их хэмжээний хохирол үүрнэ. Тиймээс иргэдийн иргэний үнэмлэхийг цуглуулсан байна. Хэд хоногийн өмнө Бөмбөгөр худалдааны төвд иргэдийн үнэмлэхийг хураан авч, дөрөвдүгээр сарын 5-ны тодорхой хэмжээний мөнгөний хамтаар буцаан өгөх асуудал зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байсан билээ.

Тэгвэл энэ нь "Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай" хуультай холбоотой бөгөөд тодруулбал, 8 дугаар зүйл. Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ 8.1.Даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө гэж заажээ.

Энэ заалтыг "Алтжин"-гийн Г.Алтан ашиглаж, төрөөс мөнгө гаргуулахаар улайрч байна. Тодруулбал, иргэдээс хурааж авсан үнэмлэхний дагуу тухайн иргэдийн дансанд тус бүр 20 сая төгрөг байршуулсан гэх бөгөөд хэрэв банк дампуурал хүлээхэд Г.Алтан хохирохгүй, төрөөс иргэн тус бүрээр дамжуулан мөнгө гаргуулах боломжтой болох аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр