Э.САНСАРБАЯР: БОГД УУЛЫГ ХАМГААЛАХЫН ТУЛД ЗАЙСАНГИЙН АМЫГ СУУРЬШЛЫН БҮС БОЛГОХООС ӨӨР АРГА БАЙХГҮЙ

Н.Мижидмаа
2019/04/03

Богд уулыг тойрсон маргаантай асудлын талаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаяраас тодруулга авлаа.

-"Зайсанг тусгай хамгаалалтаас гаргах Засгийн газрын тогтоол гарсан. Одоо нүхт, яармагаас эхлээд Богд уулыг тусгай хамгаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгох бичиг баримтыг Засгийн газарт өргөн барьсан" гэдэг мэдээлэлд та ямар хариулт өгөх вэ?

-Богдхан Уул бол хамгийн анхны дархан цаазат уул. Тиймээс улсын тусгай хамгаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгоно гэсэн асуудал байхгүйг албан ёсоор хэлье. Харин тусгай хамгаалалтад байдаг ч суурьшлын бүс мэт болчихсон Зайсан орчмыг тусгай хамгаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгон Нийслэлийн Захирагчид хариуцуулах саналыг Засгийн газрын хуралдаанаас гаргаж, тэмдэглэл гаргасан. Засгийн газрын тэмдэглэлийн дагуу БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тушаал гарган, төрийн захиргааны байгууллагуудын төлөөллийг оролцуулан, БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн өгсөн чиглэлийн дагуу Зайсангийн амны нэгдсэн зураглалыг гаргасан.
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн Зайсангийн амны дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний дэд бүтэцийн төлөвлөлтийн зурагт үндэслэн Зайсангийн амны орц, гарцын мэдээллийг нэгтгэсэн.
Энэ хүрээнд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглалтын газраас хэдэн га, м2 газар хасагдах судалгааг гарган сайдын тушаалаар хэсэгчлэн цуцлалт хийх, мөн Зайсангийн амыг тусгай хамгаалалттай газраас гаргах асуудлын хүрээнд тус амны хамгаалалтын бүсийг тэлж орон сууц бариагүй хэсгийг тусгай хамгаалалтаас гаргахгүй байх бодлого баримтлан судалгааны ажлыг хийлээ.

-Тухайлбал, ямар судалгаанууд хийсэн бэ?

-Зайсангийн амыг тусгай хамгаалалттай газар нутгаас гаргахтай холбогдуулан нийт газар ашиглагчийн судалгаа, тухайн газрын хэдэд нь зориулалт өөрчлөн сургууль цэцэрлэг, эмнэлэг, орон сууц барьсан, орон сууцанд нийт хичнээн өрх айл амьдарч байгаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан эсэх, газрын төлбөрийг хэрхэн төлдөг, байгаль орчны үнэлгээ хийлгэсэн зэргийг тодорхой болгосон.
Үүн дээр үндэслэн зориулалт өөрчлөн үйл ажиллагаа явуулсны улмаас учруулсан хохирлыг тооцох экологи, эдийн засгийн үнэлгээ хийх, газар ашиглалтын статистик мэдээллийг нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх 3 дэд ажлын хэсэг байгуулж, дэд ажлын хэсгүүдээр асуудлыг хэлэлцүүлж байна.

-Хэдий хэмжээний газрыг тусгай хамгаалалтаас гаргах талаар тооцоо судалгаа гаргасан уу?

-Судалгааны үндсэн дээр Зайсангийн ам орчмын 500 га газар одоогийн байдлаар суурьшлын бүс болчихсон байгааг тогтоосон. Тиймээс ийм хэмжээний газрыг улсын тусгай хамгаалалтаас гаргахаар бид бичиг баримт боловсруулан холбогдох байгууллагуудад нь танилцуулахаар ажиллаж байна.

ЮНЕСКО-гийн албан ёсны цахим хуудаст Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалын нийт талбайн хэмжээг 41.6 мянган га гэж бүртгэсэн байдаг. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс ЮНЕСКО-д хандан талбайн хэмжээг өөрчлөх үндэслэл тооцоог хүргүүлэхээр ажиллаж байна.

-Хүссэн хүсээгүй суурьшлын бүс болчихоод байгаа Зайсан орчмыг улсын тусгай хамгаалалтаас гаргасны дараа тусгай хамгаалалтад үлдэж байгаа газраа хэрхэн хамгаалах юм бэ. Дараагийн зайсан болохгүй гэх баталгаа алга байна шүү дээ?

-Зайсангийн ам орчмыг суурьшлын бүс болгохоор ажиллаж байгаагийн гол шалтгаан нь Богд уулаа тусгай хамгаалалтад авч үлдэх эхний алхам юм. Ингэж байж үлдсэн газар нутагтаа дахин газар олгохгүй, суурьшлын бүс болгохгүй байж чадна.
Нөгөөтэйгүүр, Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн төрөл газар ашиглах эрхийг бүртгэх тухай зохицуулалт орсонтой холбоотой Тусгай хамгаалалттай газарт газар ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэх, үүнтэй холбогдуулан газар ашиглагчдын газрыг нэгж талбарын дугаартай болгох, мэдээллийн санд бүртгэх, гэрчилгээ, гэрээг шинэчлэхээр болсон. Үүний дагуу Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтран амжилттай нэвтрүүллээ. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, хяналтын асуудал сайжирч байгаа учир тийм асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 7 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 9 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 14 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 15 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 15 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 15 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр