Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй долоон боомтын 169 аж ахуй нэгжүүд болон холбогдох байгууллагууд "Тээврийн нэгдсэн систем" хэмээх цахим системийг нээлттэй ашиглах боломж бүрджээ.
Тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг цахимжуулах зорилгоор Автотээврийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмуудад нийцүүлэн тээвэр төлөвлөлт, бүртгэл, зорчих зөвшөөрлийн бичиг олголт, тээвэрлэлтийн статистик мэдээ, тайлан гаргаж, илгээх зориулалт бүхий системийг Автотээврийн үндэсний төвөөс ийнхүү нэвтрүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна