КАПИТАЛ ДАМПУУРВАЛ Г.АЛТАН 80 ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖАА ТӨРӨӨС ГАРГУУЛАХААР УЛАЙРЧ БАЙНА


УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн Капитал банк ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдсан. Түүнчлэн Б.Ундармааг ЖДҮХС-аас зээл авч, "Капитал" банкаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа мэдээлэл бий.

Ийнхүү Капитал банк үйл ажиллагаагаа хэвийн явуулахад асуудалтай, тодруулбал, дампуурах эрсдэлтэй байгаа тул тус банкины харилцагч болоод хадгаламж эзэмшигчид хохирол амсахгүй байх аргыг сүвэгчилж, хуульд нийцүүлэн хохирол амсахгүй байх боломжийг хайж эхэлжээ.

Тодруулбал, "Алтжин"-гийн гэгдэх Г.Алтан тус банкинд 80 орчим тэрбум төгрөгийн хадгаламжтай. Хэрэв Капитал банкны үйл ажиллагаа доголдвол их хэмжээний хохирол үүрнэ. Тиймээс иргэдийн иргэний үнэмлэхийг цуглуулсан байна. Хэд хоногийн өмнө Бөмбөгөр худалдааны төвд иргэдийн үнэмлэхийг хураан авч, дөрөвдүгээр сарын 5-ны тодорхой хэмжээний мөнгөний хамтаар буцаан өгөх асуудал зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байсан билээ.

Тэгвэл энэ нь "Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай" хуультай холбоотой бөгөөд тодруулбал, 8 дугаар зүйл. Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ 8.1.Даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө гэж заажээ.

Энэ заалтыг "Алтжин"-гийн Г.Алтан ашиглаж, төрөөс мөнгө гаргуулахаар улайрч байна. Тодруулбал, иргэдээс хурааж авсан үнэмлэхний дагуу тухайн иргэдийн дансанд тус бүр 20 сая төгрөг байршуулсан гэх бөгөөд хэрэв банк дампуурал хүлээхэд Г.Алтан хохирохгүй, төрөөс иргэн тус бүрээр дамжуулан мөнгө гаргуулах боломжтой болох аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18