“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 1072 ХУВЬЦААНД 26800 ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ӨГНӨ


Санхүүгийн зохицуулах хорооноос "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг хаалттай хувьцаат компаниар бүртгэх үедээ "Эрдэнэс Тавантолгой компани ногдол ашиг тараах ажил нэг алхам урагшиллаа" гэж мэдэгдсэн юм. Тус компани нь 2018 онд 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 1072 хувьцааны ногдол ашиг олгохоор шийдсэн тухайгаа үүнээс өмнө мэдэгдэж байсан ч нэгж хувьцаанд хэдэн төгрөг олгохоо хараахан мэдэгдээгүй юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулга тавьсны хариуг өчигдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хүргүүлжээ.

С.Бямбацогт гишүүний таван асуултад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаараа нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гарган баталсан тухай дурдсан байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уг шийдвэрээр 1072 ширхэг хувьцаатай иргэн бүр 26800 төгрөгийн ногдол ашиг хүртэх юм байна. Үүнээс 10 хувийн татвараа хасч тооцвол иргэдэд 24120 төгрөг олгоно. Хэрэв хувьцаа эзэмшигч иргэн Үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй бол данс нээлгэх дунджаар 5000 төгрөг хасагдана гэж үзвэл 19120 төгрөг хүртэх нь ээ.

Гэхдээ энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК болон Засгийн газраас олон нийтэд албан ёсоор мэдээлээгүй байна.

Учир нь Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашгийг хэзээ тараахыг эцэслэн шийдэх ёстой.

Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч талууд буюу төр, иргэн, компанийн зүгээс уг хурлыг одоогоор хараахан зохион байгуулаагүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн хурлаар тодорхой нэг шийдэлд хүрч байж дээрх ногдол ашиг иргэдийн гарт хүрнэ гэсэн үг юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр