ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭХИЙН ТУЛД ШАЛ ДОЛООЛГОЖ, ГАРЫН ХУРУУГ НЬ БАХИАР ХАВЧИЖ БАЙГААД ТӨМРӨӨР ЦОХИЖ ЭРҮҮДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/04/01

Өнгөрсөн баасан гарагт ХЭҮК-оос УИХ-д 18 дахь илтгэлээ өргөн барьсан. Уг илтгэлд эрүүдэн шүүхийн эсрэг зөвлөмжийг мөн л багтаажээ. Тодруулбал, ХЭҮК-ийн 18 илтгэлийн 14-т нь эрүүдэн шүүхийн эсрэг зөвлөмж багтсан байгаа юм. ЕПГ-аас ирүүлсэн мэдээлэлд Прокурорын байгууллагад 2017 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй 82 гомдол ирсэн байна. Үүнээс 6 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгажээ. Харин 61 гомдолд хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Прокурорын байгууллагатай холбоотой ХЭҮК-т хэд хэдэн гомдол ирснээс дурдвал, 461-р ангид хоригдож байсан Э, О, М нарын гомдолд, "...дүүрэг дэх цагдаагийн ... дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Б хэргээ хүлээ хэмээн дарамт шахалт үзүүлж, зодож, эрүү шүүлт тулгасанд гомдолтой байна. ...аймгийн оршин суугч Х, Г нарын гомдолд, "Цагдаагийн газрын мөрдөгч Х, З, С нар чи ямар хэрэг хийснээ мэдэж байгаа биз дээ гээд хараалын үгээр доромжилж, дарамт шахалт үзүүлж байтал мөрдөгч Х орж ирээд наадах чинь хэргээ хүлээсэн үү, нөгөө хоёр нь хэргээ хүлээчихээд байхад чи яагаад хүлээдэггүй юм гээд миний дух, мөр лүү цохиод, муу муухай үгээр доромжилж дарамталсан. Мөрдөгч Х биднийг зам шалгалтаар авч явах үедээ машинд гавтай хонуулж, хөл нүцгэн гол гатлуулж, хамт явсан хүмүүсийг үүрч гол гарга гээд таван хүнийг нэг нэгээр нь үүрч гол гаргуулсан. Түүнээс болж миний хөл мөсөнд зүсэгдэж, гавлуулснаас болж баруун гар хавдсан, дух руу цохисны улмаас дух хавдсан" гэжээ. 461-р ангид хоригдож байсан яллагдагч Э-гийн гомдолд "мөрдөн байцаагч Б нь хилс хэрэг хүлээлгэх зорилгоор миний элэг, бөөр болон шанаа руу хэд хэдэн удаа хүчтэй цохиж, залгуурын утсаар ороолгосон бөгөөд шал долойлгож, толгой дээр гишгэж, баруун гарын долоовор хурууг бахиар хавчиж байгаад төмрөөр цохисон. Мөн өмгөөлөгчтэй хамт байцаалт өгмөөр байна гэхэд "Чи өмгөөлөгчөөрөө харуулж байгаад хэрэг хийхгүй яасан юм гэж доромжилсон хэмээн гомдол гаргажээ. Энэ мэт хэрэг шалгахдаа эрүүдэн шүүх хууль бус үйл ажиллагаа байсаар байгаа нь ХЭҮК-ийн илтгэлүүдэд баримтаар тусгагдсан байна. Харин эдгээр гомдлын дийлэнх нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болдог, хэрэг үүсгэхээс татгалкдаг нь иргэн гомдол гаргасан ч үр дүнгүй байдаг, магадгүй улам дарамтад өртдөг байж болзошгүй юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 2 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 3 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 4 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 4 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 4 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 4 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 20 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 20 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 21 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27