Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг огцруулах зарлиг гаргасан байна. Тэрбээр, 2015 оны хоёрдугаар сарын 15-нд Монгол Улсын Ерөнхий прокуророор томилогдож байсан юм.
Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатыг огцруулахыг тус зарлигт тусгажээ. Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарт даалгажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна