НЗД 4 ОРЛОГЧТОЙ БАЙСНЫГ 6 БОЛГОЖ НЭМЭХ ГЭЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/03/28

Нийслэлийн Засаг дарга 4 орлогчтой ажиллаж байсан. Тэгвэл томилогдоод удаагүй байгаа Засаг дарга С.Амарсайхан зургаан орлогчтой байхаар Засгийн газрын тогтоол гарах гэж байна.

Засгийн газрын 2016 оны 8-р сарын 3-ны өдрийн тогтоолоор НЗДТГ, ЗАА-ны бүтцийг баталсан. Ингэхдээ НЗД хоёр орлогч, хоёр төслийн удирдагчтай байхаар баталсан. Энэ дагуу НЗД-ийн Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар Д.Энхтөр нарыг томилон ажиллуулж байлаа.

Харин одоо шинээр батлагдах гэж буй нийслэлийн орон тооны бүтцэд Засаг дарга 6 орлогчтой байх ба тодруулбал,

  • 1.Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч
  • 2.Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч
  • 3.Хот байгуулалтын асуудал хариуцсан
  • 4.Инноваци, технологийн асуудал хариуцсан
  • 5.Агаар, орчны бохирдол хариуцсан
  • 6.Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэхүйц түвшинд ажиллуулах хэмээн орон тоо, бүтцийг батлах гэж байна.

Ийнхүү Засаг даргын орлогч нарын тоо нэмэгдэх нь дарга нарын цалин хангамж, жолооч, туслахуудын цалин гэгчлэн нийслэлийн төсөвт тусгагдах юм. Өөрөөр хэлбэл, татварын мөнгө сандал суудал, түүнийг эзэгнэгчдэд зарцуулагдах тогтоол гарах гэж байна.

Тиймээс шинээр томилогдох орлогч нарын нэр ч яригдаж, эхнээсээ тодорхой болж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээллээр, С.Амарсайханы хуучин албан тушаал буюу НИТХ-ын даргад нэр дэвшээд, төд удалгүй нэрээ татсан НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа НЗД-ын нэг орлогчоор "очихоор" тохироо хийсэн мэдээлэл байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 39 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18