​ЗГ: ЭРҮҮДЭН ШҮҮЖ БАЙГАА БИЧЛЭГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮД 15 ЦАГТ ҮЗНЭ

О.Шүрэнцэцэг
2019/03/27

С.Зоригийн хэрэгт буруутгагдсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг 15 цагт УИХ-ын гишүүдэд үзүүлэх шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр гаргажээ. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбоотой бичлэгийг өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Нууц"-аас гаргах шийдвэр гаргасан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Их урт бичлэг байгаа. Зарим хэсэг нь мөрдөн байцаалтад орсон учраас тэр хэсгийг нууцаас гаргах гэхээр мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон болно гээд прокурор хориглочихоод байгаа. Харин мөрдөн байцаалтад ороогүй, бичлэгийн багаахан хэсэг байгаа. Сэргээсэн бичлэг гэсэн үг. Сэргээсэн бичлэгийг тагнуулын байгууллага олон нийтэд ил болгож болох, ил болгож болохгүй гэж хоёр ангилсан. Бичлэгийг нууцаас гаргасан тул эхлээд УИХ-ын гишүүд чуулган дээр хаалттай үздэг юм уу, танилцах байх. Удахгүй олон нийтэд ил болгож болох хэсгийг хэвлэлд ил болгоно" хэмээн мэдэгдсэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18