УЕП-ЫН ОРЛОГЧ РУУ “ЗҮТГЭЖ” БАЙГАА А.ЦЭРЭНСОДНОМЫН БУСДЫГ ДАРАМТАЛЖ МӨНГӨ НЭХЭЖ БУЙ БИЧЛЭГИЙГ ДЭЛГЭЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

1993 оноос хойш прокурорын анхан шатны байгууллагаас эхэлж ажилласан Александрын Цэрэнсодномыг Монгол Улсын Ерөнхийлөгч УЕП-ын орлогчийн албан тушаал руу "зүтгүүлсэн"

УИХ дахь МАН-ын бүлэг тус асуудлыг хэлэлцээд А.Цэрэнсодномыг судлах зорилготой буцаасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл УЕП-ын орлогчид горилогч А.Цэрэнсодном нь сонирхолтой намтар, түүхтэй нэгэн ажээ. Тодруулбал, тэрбээр прокурорт ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдож, шалгагдаж байжээ.

Тэрбээр 2003-2005 онд "Тээврийн прокурорын газар" орлогчоор ажиллаж байхдаа зам тээврийн ослын хэргийн шинжээчийн дүгнэлтийг мөрдөн байцаагчтайгаа нийлж будлиантуулж, хуурамчаар үйлдсэн хэрэгт унасан байна. Ингээд ажлаасаа халагдаж, мөрдөн байцаагч нь ял авснаар хэрэг намжжээ. Прокуророос авилгын асуудлаар ажлаасаа халагдсан А.Цэрэнсодном шууд МХЕГ-т байцаагчаар ажилд орж, тэндээсээ "Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар"-т Хуулийн хэлтсийн даргаар томилогдсон байна.

Тус газрын дарга Д.Батхуяг ял авсан дуулиантай жилүүдэд тэнд ажиллаж байгаад "Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар томилогджээ. Тус үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудлаар шалгагдаад буй Б.Мөнхжаргалын оронд томилогдсон гэсэн үг. А.Цэрэнсодном 2016 прокурорын хаалгыг дахин татаж , орж ирсэн байдаг. Хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокуророор ажиллаж байна.26 жилийн турш 12 ажлын байр сэлгэж албан тушаалд өгсөж, уруудаж явахдаа А.Цэрэнсодном хоёр удаа алдаа гаргаж авилгын хэрэгт холбогдсон байдаг. Нэгийг нь дээр дурдсан, харин хоёр дахь хэрэг нь одоо эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа аж. "Бусдаас их хэмжээний мөнгө авч гадаадад сургуульд сурсан, бусдыг дарамталж авилга авсан" гэдэг өргөдлийн дагуу тэрээр АТГ-т шалгагдаж байгаа юм байна. Тодруулбал А.Цэрэнсодном нь НПГ-т ажиллаж байхдаа иргэн Н-ээс бусдаар дамжуулан 154 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй асуудлаар хэрэг бүртгэл нээжээ.

Түүний бусдыг дарамталж буй бичлэгийг дэлгэж байна

Н.Өнөрцэцэг

Видеоны эх сурвалж: Шударга ёс 2019


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаар: +7 градус дулаан 10 минутын өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 18 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 18 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 20 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 20 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 21 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр