УИХ дахь МАН-ын бүлгээс Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг нэр дэвшүүллээ. Харин УИХ-ын гишүүн А.Ундраа байнгын хорооны даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлж байна. Даргын асуудлыг яг одоо тус байнгын хорооны хурлаар хэлэлцэж байна. Байнгын хорооны хурлыг Ё.Баатарбилэг ахалж, Д.Тогтохсүрэн, А.Ундраа, Н.Учрал, Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Д.Билэгт нарыг гишүүд оролцож байгаа юм.
УИХ-ын гишүүн, байнгын хорооны даргад нэр дэвшигч А.Ундраа Д.Оюунхорол гишүүнийг нэрээ татахыг хүслээ. Харин УИХ-ын гишүүд Д.Оюунхорол "А.Ундраа гишүүний өнгөрсөн хоёр жилд ямар ажил хийснийг нь тань санахгүй байна" гэж хэлээд нэрээ татахаас татгалзав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна