ХУУЛЬЧДЫН БАЙР СУУРЬ: ҮАБЗ-ИЙН ЗӨВЛӨМЖ

О.Шүрэнцэцэг
2019/03/27

Шүүх, Прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс санал болгож, УИХ-аар батлуулан сонгодог байх хуулийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга оруулж ирсэн нь хуулийн салбарынхан төдийгүй олон нийтийн дунд маргаан үүсгэж, шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Энэ асуудлаар хуульчдын байр суурийг хүргэж байна.


Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин: ҮАБЗ гэж бусад оронд гүйцэтгэх эрх мэдлийн салбаруудын уялдааг хангах зорилго бүхий ЗГ-ын түвшний байгууллага байдаг. Үндсэн хуулиас давах битгийхэл Үндсэн хуулийн байгуулалд ч хамаардаггүй! Ордонд Үндсэн хууль устгасан төрийн эргэлт болж буй болтой!ҮАБЗ-өөс УИХ-ын даргыг гаргахгүй бол энэ мэт тэнэглэл үргэлжилсээр л байх болно! Парламентыг төлөөлж, парламентаас гадна шийдвэр гаргадаг этгээд ардчилалд байж болохгүй! Хууль тогтоох болон, төлөөлөх эрх парламентаас гадуур байх ардчилалд аюултай гэж үздэг!Хуульч Ж.Эрхэмбаатар: Нүдэн дээр Хууль тогтоох засаглал үгүй болчихлоо. Ерөнхийлөгчийн хүссэн хуулийг үг дуугүй баталж байна. Одоо шүүх эрх мэдлийг гарт нь "атгуулах" хуулиар бэлэг барьж байна!!! Засгийн газрыг ярилтгүй!!!


Хуульч Ж.Эрхэмбаатар: Одоо нэг бичлэг үзүүлнэ. Аймшигтай дүр зураг харна. Үүнийг урдаа барьж байгаад бүр аймшгийн дарангуйлалд шилжих хууль батлана. Бүгд зөв гэж дэмжинэ. Жинхэнэ үр дагавар нь гараад ирэх үед оройтсон байна.

Хуульч О.Мөнхсайхан: "Орчин үед ардчиллыг устгахад төрийн ордон руу дайрч,галдан шатаахаа больсон.Харин Үндсэн хуулийн,шүүхийн тогтолцоог бага багаар идэж,устгах замаар дарангуйлал тогтож бн.Монголд шүүхийн хараат бус бдлыг устгах хууль батлах гэж бга нь Үндсэн хууль зөрчив."

Хуульзүйн Дэд сайд асан Б.Энхбаяр: Шударга бусын хонгилын эзэд болсон хувь хүнтэйгээ хуулиар хариуцлага ярихын оронд гурван нөхөр хувьдаа хонгил байгуулна гэнээ. Тэр гурав тийм ариухан хүмүүс мөн үү яг?!! Бурхан уу? Христ уу? Мохамeд уу?

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18