Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ БИЧЛЭГИЙГ ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭХ НЬ ЗӨВ ҮҮ

О.Шүрэнцэцэг
2019/03/27

Ардчилалын алтан хараацайнуудын нэг, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт буруутгагдсан гурван этгээдийг эрүүдэн шүүж, хүчээр ял үүрүүлж, ялласан гэх асуудал сүүлийн үед хүчээ аваад байна.Олон жил ээдрээтэй төвөгтэй явсан энэ хэрэгт хилсээр хоёр хүнийг яллаж, эрүүдэн шүүсэн гэдэг нь бараг тодорхой болов.

Энэ асуудалд Хуулзүйн сайд Ц.Нямдорж ч тайлбар хийж, хилс хэрэгт 23 жилийн хорих ял сонсч, улмаар ялаа эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрын ар гэрийнхнээс албан ёсоор уучлалт гуйж, суллах бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн юм.Тэгвэл тэднийг хилс хэрэгт унагаж, хүчээр ял үүрүүлсэн гэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хоёр ажилтан болон тагнуулын нэг ажилтныг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Төв аймгийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын хоёр ажилтныг цагдан хорьсон байгаа бол тагнуулын ажилтныг саатуулан хориод суллажээ.Тэд Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, энэ хэргийг хийсэн гэж хэлүүлээд улмаар эцэст нь ял үүрүүлж, ялласан байна. Тэдний ёс бус бичлэгийг нотлох баримт болгон АТГ болон прокурорын газарт хураан авчээ.

Харин олон нийт тэрхүү эрүүдийн шүүсэн гэх бичлэгийг үзүүлэхийг шаардаж байна. Аймшигтайгаар тамлан зовоож, яргачилсан бичлэгий олон нийтэд үзүүлэх нь зөв үү буруу юу. Прокурорын байгууллагаас бол үзүүлэх боломжгүй гэсэн.Зарим нэгэн УИХ-ын гишүүдийн ярьж буйгаар ч үзүүлж, олон нийтийг цочирдуулахгүй байхыг хүсчээ.Тэр зургаан хоногийн бичлэгт маш аймшигтай яргалал байгаа. Жишээ нь эмэгтэй дээр нь нүцгэн эрчүүд ороод тамлаж байсан гэх. Олон нийт цочирдон хүлээж авахаар бичлэг учраас тараахыг, үзүүлэхийг хориглох ёстой гэж байна. Ардчилсан нийгэмд ингэж аймшигтайгаар тамлаж, эрүүдэн шүүж ял үүрүүлнэ гэж байж болох уу


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18