Өчигдөр орой 22.50 цагийн үед БГД-ийн 11 дүгээр хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн төрөхийн өмнөх ажиглалтын 6 давхарт байрлах өрөөний цонхоор 17 настай жирэмсэн эмэгтэй унаж амиа хорлохоор завджээ.
Үүнийг харсан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа ахлах ахлагч Н.Наяанбаатар авхаалж самбаа гарган машиндаа байсан дээлээр уг эмэгтэйг доороос нь тосч аван төрөх тасаг руу түргэн шуурхай хүргэж эхийн амь насыг аварчээ.
Xарсамсалтай нь уг эмэгтэйн хүүхэд нь амьгүй төрсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна