УЕПГ-ЫН ОРЛОГЧООР А.ЦЭРЭНСОДНОМ ТОМИЛОГДОЖ МАГАДГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/03/25

Улсын ерөнхий прокурорын орлогчоор А.Цэрэнсодномыг томилохоор болжээ. Тэрээр АН-ын угшилтай учир Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэмжлэг авсан байх талтай. А.Цэрэнсодном нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн даргаар ажиллаж байгаад СБД-ийн прокурорын газрын ахлах прокурор болж тушаал буураад ажиллаж байсан юм

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Александрийн Цэрэнсодномыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр "Зөвшилцөх тухай" албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

Александрын Цэрэнсодном нь Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, 1981-1991 онд 10 жилийн сургууль, 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2003-2005 онд "Их засаг" Их сургууль, 2012-2013 онд АНУ-ын "Оксфорд Трэнт" Их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, хууль цаазын итгэмжит зөвлөх цолтой.

Александрын Цэрэнсодном нь:

  • 1993-1997 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт бичээч, нарийн бичиг
  • 1997-2000 онд Төв аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор
  • 2000-2003 онд Хэнтий аймгийн прокурорын газарт Сум, сум дундын ахлах прокурор, аймгийн прокурорын орлогч
  • 2003 оны нэгдүгээр сараас 2003 оны наймдугаар сар хүртэл Улсын Ерөнхий прокурорын газар Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор
  • 2003-2005 онд Тээврийн прокурорын газар орлогч прокурор,
  • 2005-2006 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт, шалгалт, мониторингийн хэлтэст улсын байцаагч,
  • 2006-2011 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга,
  • 2013-2014 онд "Легал эдвайзер консалтинг" Хууль зүйн нөхөрлөлийн захирал,
  • 2014-2016 онд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга,
  • 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн хяналтын прокурор,
  • 2017-2019 оны нэгдүгээр сар хүртэл Нийслэлийн прокурорын газар ахлах прокурор, хэлтсийн дарга,
  • 2019 оны 1 дүгээр сараас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд ханалт тавих ажил хариуцсан ахлах прокуророор ажиллаж байна.

Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт "Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно." гэж заасан бөгөөд А.Цэрэнсодном нь улсад 25 жил, үүнээс прокурорын байгууллагад прокуророор 11 жил ажилласан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18