​Ё.САГСАЙГ ШАЛГАХЫГ ПРОКУРОР ЗӨВШӨӨРӨХ ҮҮ?

О.Шүрэнцэцэг
2019/03/25

30 гаруй жил прокурорын байгууллагад ажилласан Ё.Сагсайн 25 сек-ийн бичлэг дуулиан дагуулаад байна. Таван минут орчмын хугацаатай, эмэгтэй хүнийг хүчирхийлж буй бичлэг бий гэж МАХН-ынхан хэлэв. Дөрвөн хүүхдийн аав, тэтгэвэрт гарсан ахмад прокурор олон хэрэг дээр ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт ял оноолгож байв. Ё.Сагсайг эмэгтэй хүнийг хүчирхийлж байхад нь цагдаа нар орж болиулсан, гэхдээ хэрэгт холбогдсон нэгэн этгээдийг суллахыг шаардаж, шалдан сууж байгаа түүнийг дарамталж буй бичлэгийг үзээгүй хүн ховор байх. МАХН-ын зүгээс энэ бичлэгийг цагдаагийн байгууллагад өгөхгүй, бидний дэлгэсэн энэхүү мөрөөр хуулийн байгууллага шалгах ёстой гэж үзэж байгаа. Харин Ё.Сагсай прокурорын зүгээс нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана гэж мэдэгдсэн боловч өнөөдрийн байдлаар хуулийн байгууллагад өргөдөл гаргаагүй байна. 25 сек-ийн бичлэгийн мөрөөр прокурорын зөвшөөрөлтэй цагдаагийн байгууллага шалгах ёстой ч мөн л ямар нэгэн ажиллагаа явуулаагүй байна. Ё.Сагсай өөрийн бусармаг үйлдлээ дарахын тулд гэмт этгээдийг сулласан уу, тухайн дуулиантай бичлэгийг хэн ямар зорилгоор хийв гэх мэт асуудлууд цаашаа хөврөх учиртай. Албан бус эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр нэгэн цагдаагийн хурандаа өөрийн төрсөн дүү цагдаагийн албан хаагч "А"-г суллах зорилготой ийм ажиллагаа зохион байгуулсан гэв



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18