“ЭКО АЛТАН ЗААМАР” КОМПАНИ УЛСЫН КОМИССТ УУРХАЙГАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨЛГҮЙГЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙЖЭЭ

Н.Мижидмаа
2019/03/22

“Эко Алтан Заамар" компанийн уурхайд хоёрдугаар сарын 28-нд осол болж, 4 хүний амь нас үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Осолтой холбогдуулан тус компанийн үйл ажиллагаанд МХЕГ-аас хийсэн шалгалтын хариу тодорхойгүй байсан юм.Тэгвэл МХЕГ-аас мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга н.Батмөнх “Эко Алтан Заамар компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар улсын байцаагчийн 9 заалттай дүгнэлт гуравдугаар сарын 18-нд гарсныг 19-нд Уул уурхайн сайдад хүргүүлсэн.

Уг компани нь улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан.Мөн ТЭЗҮ шинээр боловсруулахдаа байгальд орчинд нөлөөлөх байдлын нарийн үнэлгээ хийгээгүй.ТЭЗҮ-д тусгагдсан зураг төслийн дагуу мөрдөгдөх ёстой параметр, уулын ажлын хэмжээсүүдийг баримтлаагүй зэрэг зөрчил илэрсэн. Гидрогеологийн усны судалгаагаар 51 метрт уст үе байгааг компани мэдэж байсан.Гэхдээ уст үеэс хэрхэн зайлуулах, болзошгүй эрсдэлийг бууруулах талаар зураг төсөлд тусгаагүй нь гулсалт үүсэх гол шалтгаан болсон байна" гэв.

МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналтын журмаа баталсан ч илэрсэн зөрчлийг арилгах зохицууцлалт хийгээгүй байна. ХАБ-ын мэргэжилтэн эрдслийн үнэлгээг хийгээд хоёрдугаар сарын 21-ны өдөр захиралдаа өгсөн байдаг.Үүн дээр хоёр ч ноцтой асуудлыг хөндсөн байгаа. Нэгдүгээрт аюулгүй ажлын зааварчилгаа хэтэрхий нийтлэг байна, хоёрдугаарт өндөр хананы мөс хагарч ажилчид болоод техник хэрэгсэл даруулах эрсдэлтэйг анхааруулсан байсан. Осол болохоос ердөө 7 хоногийн өмнө ингэж анхааруулсан ч компаний захирал үнэлгээний мөрөөр зөрчил арилгах арга хэмжээ аваагүй" гэлээ.

МХЕГ-аас дээрх дүгнэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлж, "Эко алтан заамар" компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18