ЧОНО БАГШИЙН “СТИВ ЖОБС”-ТОЙ ДУУРИЙН ТЕАТРТ УУЛЗАХ НЬ ЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/03/22

Алдарт "Apple" компанийг үндэслэгч, технологийн хувьсгалаар дэлхий ертөнцийг өөрчлөгч Стив Жобсын амьдрал, тэмцлийн замналаас сэдэвлэн бүтээсэн "Стив Жобс" оюун санааны моно драммын нээлтийн тоглолт энэ сарын 1,2-нд ДБЭТ-ын тайзнаа болно.Тойрон хүрээлэгч залуус нь "орчин цагийн сэтгэгч" хэмээн, нэрээр нь дуудахгүй цээрлэж, Чоно багш гэж хүндэлдэг түүхч, бичгийн хүн уг жүжгийн зохиолыг бичсэн. Найруулагч болон гол дүрийг бүтээж буй жүжигчний нэрийг нууцалж буй юм.

Стив Жобс 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд "Apple" компаниа байгуулсан. Мөн энэ нь дэлхий даяар хүмүүс бие биедээ ном өгдөг, бэлэглэдэг өдөр тул зохиолч Чоно багш жүжиг үзсэн хүмүүст "Aplle"-ийн домог Стив Жобсын тухай бичсэн номоо бэлэглэх ажээ. Тэрбээр "Хүмүүс Стив Жобсыг технологи гэж хардаг. Тэр бусдын адил уйлж, дуулж, хайрлаж, дурлаж, зарим үед араатан шиг аашилж байсан хүн л юм. Тэр өнөөдрийн дэлхий ертөнцийг бүтээсэн нь үнэн, бас гудамжнаас лааз түүж зараад хоол идэж явсан гуйлгачин явсан нь ч бас үнэн. Би түүнийг хүн талаас нь нээсэн" гэж ярьж байна.Өнөөдрийн байдлаар дэлхийд Жобсын тухай уран сайхны хоёр, баримтат нэг кино байдаг гэнэ. Жүжиг тавьсан, тоглосон тухай мэдээлэл үгүй. Харин Монголд төрөх гэж байна. Үзэгчид тасалбараа ticket.mn-ээс авч болох ажээ.

Чоно багш "Цэнхэрлэн харагдах" хэмээх туульсан роман, "Мөнгө ярьж, харин төр сонсдог", "Хүннүгийн тухай өгүүлэх нь", "SOS: CHINAGIS KHAAN", "Монгол Алтай соёл", "Хөх Монгол танаа улих нь уу" зэрэг Монголын түүх, эрдэм, соёл, дэлхийн геополитикийн тухай өгүүлэл, асуудал дэвшүүлсэн 10 гаруй ном хэвлүүлж, уншигчдад хүргэсэн.

"Будда" дуурийн, "Алунгоо" бүжгэн жүжгийн, "Галайхан" хөөмийн дуурилгын цомнол бичсэн. Түүний "Алунгоо" бүжгийн жүжгийг ОХУ-д тавьсан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18