ХЭНТИЙ АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИД ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаар ахлуулсан цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, байгаль орчныбайцаагчид Хэнтий аймгийн Галшар сумын нутагт 2007 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Нордвинд ХХК-ийн Бичигтийн уурхайд энэ сарын 16-ны өдөр гэнэтийн шалгалт хийлээ.

Ажлын хэсэгт орсон хууль, хяналтын байгууллагын ажилтнууд уурхайн лабораторийн зориулалтаар ашиглаж байсан байрыг лацдаж, химийн бодисуудыг шалгуулахаар холбогдох байгууллагуудад хүргүүлэв. Мөн уурхайн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтуудыг хураан авч, Нордвинд компанийн удирдлагуудыг шалгах ажлыг эхлүүлээд байна. Шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд үр дүнгийн талаар бид эргэн мэдээлнэ.

Нордвинд ХХК нь 12 жилийн хугацаанд 100 гаруй мянган тонн жонш, жоншны баяжмал олборлож, Бор-Өндөр сумаас вагоноор БНХАУ-ын зах зээлд нийлүүлсэн байна.

Бичигтийн уурхайг анх 1957-1959 онд Оросын / ЗСБНХУ/ геологийн экспедиц 1.1 сая төгрөгөөр 332.000 тоннын хайлуур жоншны нөөцтэй гэж тогтоосон бөгөөд түүнээс хойш Монгол росцветмет нэгдэл, ШШГГазар гэх мэтчилэн хэд хэдэн компани олборлолт явуулж байжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18